АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обомагийн охинтой гэрлэх хүсэлтээ байгаагаа Кенийн хуульч Felix Kiprono гэх эр илэрхийлжээ. Үүгээр ч барахгүй тэрбээр гэрлэх санал тавьж 70 хонь, 50 үхэр, 30 ямаа өгөхөд бэлэн байгаагаа хүртэл илэрхийлсэн байна. Хуульч залуугийн мөрөөдөл бол Обомагийн 16 настай охин болох Malia-тай гэрлэх бөгөөд Ерөнхийлөгч Барак Обомаг Кенид айлчлан ирэх үед уулзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр 2008 оноос эхлэн Malia-г сонирхож эхлэсэн бөгөөд тэр цагаас хойш өөр эмэгтэй хүнтэй болзож, хайрлахгүй гэж өөртөө амласан байна.
"Магадгүй хүмүүс намайг мөнгөний төлөө үүнийг хийж байна гэж бодох вий. Түүнийг хайрлах жинхэнэ хайр маань энэ үйлдлийг хийхэд хүргэлээ" хэмээн тайлбарлажээ. Felix Kiprono Ерөнхийлөгч Обомаг Кени улсад энэ долдугаар сард айлчлан ирэх үеэр охиноо дагуулан ирэхийг хүссэн захидал илгээсэн байгаа аж.
Сэтгэгдэл ( 4 )
erguu mal
Нэмээд 100 хонь 20 ямаа нэг хурданы удамтай даага 28 гахай өгчий яахав.
ene chin teneg gar ee ugui yu
Маньд хамаагүй ч гэсэн Залуу нь арай л юмаа. Обамагийн охин ямар ч ялдамхан, хонгорхон юм бэ. Өссөн орчин нь тэнгэр газар шиг байжээ хөөрхий.