Хэт даврагчид хүн алж байгаа бичлэгээ дахин олон нийтийн сүлжээнд байршуулжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 29

Өчигдөр олон нийтийн сүлжээнд "Халифын вант улс" бүлэглэл дахин хүн алж байгаа бичлэгээ байршуулжээ. Тус бичлэг нь нийт 15 минутын турш үргэлжлэх бөгөөд хэт даврагч цаазын ял гүйцэтгэхээсээ өмнө барьцааны хүнээр булшных нь нүхийг ухуулсан аж. 

Барьцааны иргэн булшны нүхээ ухах үедээ “Бурхан минь эдгээр хүн араатнуудыг устгаад өгөөч. Гуйж байна” гэж хэлжээ. Түүнийг булшны нүхээ ухаад дууссаны дараа хэт даврагч Амир гэгч “Биднийг басамжилж, устгахыг хүссэн бүхэн нохой шиг амиа алдах болно” гэж хэлээд барьцааны иргэнийг буудсан байна.

 Амиа алдсан залуу 27 настай бөгөөд Сирийн тагнуулын байгуулагад ажилладаг байжээ. Тэрээр мэдээлэл цуглуулах зорилгоор өнгөрсөн оны долоодугаар сард хэт даврагчдын бүлэгт гишүүнээр элссэн ч удалгүй тагнуул гэдэг нь илчлэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тамир(103.212.116.24) 2024 оны 05 сарын 09

Аймар

0  |  0
өрнөл(150.129.142.212) 2024 оны 01 сарын 13

Эд нарыг хорхой шиг няцлуулахыг нь харах цаг удахгүй болж дээ урааааааааааааа

0  |  1
ядмаа(150.129.142.212) 2015 оны 06 сарын 03

Зул бөхөх дөхөөд ирэхээрээ бадамладаг шиг энэ лалууд удахгүй үндсээрээ арчигдана даа хохь нь шаарнууд

0  |  0
ххх(202.72.246.106) 2015 оны 05 сарын 29

Нэг цөмийн бөмбөг хаячаач дээ тэгээд л дуугүй болно яг япон шиг

0  |  0
Top