Мансууруулах бодисын хууль бус худалдаа Афганистаны алан хядагч бүлэглэлийнхэнд жил бүр наанадаж 70 тэр бум ам.долларын хууль бус орлого оруулдагыг чиглэл хариуцсан яамны төлөөлөгч нотолжээ. Алан хядагч бүлэглэлийнхэн тус улсын нутаг дэвсгэр дэх намуун цэцгийн талбай, тариалалт боловсруулалт, борлуулалтанд шууд оролцдог бөгөөд тэд тээврийн бүхий л асуудлыг биечлэн зохицуулж байдаг. Өөрөөр хэлбэл тариалахаас эхлээд хэрэглэгчдэд хүргэх энэ бүх явц тэдний хяналтанд байдаг гэсэн үг.
Афганистаны хүчний байгууллагын мөрдөн байцаагчдын тогтоосноор дээрхи орлогын 2.0 тэрбум орчим ам.долларыг Пакистанд байгаа “Талибан” бүлэглэлийг санхүүжүүлэхэд зориулдаг аж. Тухайлбал, тэдний зэр звсгийн хангамж, алан хядах ажиллагаа зохион байгуулах зэрэгт зарцуулагддаг гэнэ.
Афганистаны нутагт тариалж буй намуун цэцгийн тариалангийн талбай 2014 онд 220 мянган гектар болж нэмэгджээ. Орон нутгийн шинжээчдийн өгүүлж буйгаар Афганистаны дотоодын алан хядагч бүлгүүдийн хооронд мансууруулах бодисын наймаанд хяналтаа тогтоох гэсэн тэмцэл маш хүчтэй байгаа аж. Түүнчлэн нэг аюултай зүйл бол хүчээ авч байгаа “Исламын улс” бүлэглэлийнхэн Афганистаны газар нутгийг Ази тивд хүч нөлөөгөө нэмэгдүүлэх ирээдүйтэй түшиц газар хэмээн харж байгаа явдал юм.
Тус улс өнгөрсөн жил түүхэнд байгаагүй их хэмжээний намуун цэцгийн ургац хураан авсан. Зарим нэг шинжээчдийн тогтоосноор 6.4 мянган тонн ургац авсан гэж байна. Гэвч энэ их ургацыг жирийн тариачид л тарьж ургуулдаг. Тэдний хөлс хүч юм. Харамсалтай нь ингэлээ гээд тэдний хувьд эдийн засгийн үр өгөөж маш бага. Тэгэхээр энэ нь зөвхөн террорист бүлгийнхний санхүүгийн эх үүсвэр болдог гэсэн үг. Ийм учир шалтгааны улмаас олон улсын хамтын нийгэмлэг Афганистаны намуун цэцгийн тариаланг устгахыг тус улсын эрх баригчдаас хүчтэй шаардаж байгаа юм.
НҮБ-ын мэдээлж буйгаар дэлхийн бүх мансууруулах бодисын 80 хувийг зөвхөн ганц Афганистанд үйлдвэрлэж байна. 2001 оноос эхлэн АНУ энэ орны мансууруулах бодисын үйлдвэрлэлтэй тэмцэхэд зориулж 7.6 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа ч үр дүн бага байна. ОХУ-ын мансууруулах бодистой тэмцэх байгууллагын гаргасан мэдээгээр бол Афганистанд жил бүр героины янз бүрийн доз бүхий 150 тэрбум тунг үйлдвэрлэдэг гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )