MERS-ийн халдвараар долоо дахь хүн нас барлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 09

 Саудын Арабаас гаралтай үхлийн аюултай MERS вирусын тохиолдол нэмэгдэж 7 боллоо. Өнөө өглөө 68 настай эмэгтэй энэ өвчний улмаас нас барсан тухай Ройтерс агентлаг уламжиллаа.  

 Азийн хэд хэдэн оронд энэ өвчний тохиолдол илрээд байгаа билээ. Солонгост халдвар авсан хүний тоо 70 орчим болсон гэж “Yonhap” агентлаг мэдээлсэн байна. Пүрэв гарагийн байдлаар 1100 гаруй сургуульд хөл хорио тогтоож, 1600 орчим хүнийг тусгаарлажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top