Туркийн ерөнхий сайд огцорлоо

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 10

Туркийн эрх барих нам парламентын сонгуулиар олонхийн суудлаа алдаж ялагдал хүлээсэн тул ерөнхий сайд Ахмед Давутоглу албан тушаалаасаа огцорлоо. Түүний огцрох өргөплийг Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хүлээж авсан боловч орны хүнийг томилтол албан тушаалд нь хэвээр үлдээжээ. Ахмед Давутоглу Туркийн шинэ парламентыг бүрдүүлэхийн тулд сонгуульд ялалт байгуулсан намуудтай тохиролцож эвсэл байгуулах үүрэг хүлээн авсан аж.

Туркт өнгөрсөн ням гаригт болсон парламентын сонгуульд Шударга ёс, хөгжлийн нам /AKP/ засгийн эрх барьсан 13 жилийн хугацаандаа анх удаа парламентын сонгуульд олонхийн суудал авч чадаагүй юм. Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы тэргүүлдэг Шударга ёс, хөгжлийн нам 41 хувийн санал авч, парламентад олонхи болоход 18 суудлаар дутжээ. Шударга ёс, хөгжлийн нам парламентад олонхийн суудлаа алдсанаар ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы эрх мэдлээ нэмэгдүүлэх гэсэн санаархал бүтэлгүйтэв. Режеп Тайип Эрдоган Туркийн үндсэн хуулийг өөрчиллж, ерөнхийлөгчийн засаглалтай болгохоор төлөвлөж байжээ.

 

Харин курдуудыг дэмжигч Ардын ардчилсан нам /HDP/ сонгуульд 13 хувийн санал авснаар анх удаа парламентын суудлаа баталгаажуулсан аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top