Хятад улс Далай ламын төрсөн өдрийг тэмдэглэхийг хоригложээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 11

Ирэх долдугаар сарын зургааны өдөр Далай ламын төрсөн өдөр тохиож буй. Тэгвэл энэхүү үйл явдалтай холбогдуулан БНХАУ-ын эрх баригчид түвдүүд ихээр тархсан бүс нутагтаа хяналт, аюулгүй байдлыг чангатгах үүрэг өгсөн байна. Мөн улс төрийн эмзэг асуудал үүсгэх магадлалтай хэмээн үзэж Далай ламын төрсөн өдрийг Хятадын нутаг дэвсгэрт тэмдэглэхийг хориогложээ.

Ирэх сард 80 нас гарах Далай лам Түвдийн бодлого дахь Хятадын оролцоог эсэргүүцсэний улмаас 1959 онд Энэтхэгт дүрвэхэд хүрсэн билээ.

Далай ламын төрсөн өдрийг тэмдэглэх нь Хятадад хориглодог уламжлалт арга хэмжээ юм. Өнгөрсөн хугацаанд энэхүү хоригийг зөрчсөн хүмүүс хатуу ял шийтгэл хүртэж иржээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top