Олон улсын хөлбөмбөгийн холбооны (ФИФА) ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх арванхоёрдугаар сарын 16-нд хийхээр урьдчилан төлөвлөжээ. Тодорхой хугацааг ирэх сард зарлах юм байна. Сонгууль болох хурал Щвейцарийн Цюрих хотод болно.
Энэ сарын 2-нд ФИФА-гийн ерөнхийлөгч Зепп Блаттер тус байгууллагад үүссэн авлигын хэргийн дуулианаас болж огцрохоор болсон билээ. Өнгөрсөн сарын сүүлээр сонгогдсон Зепп Блаттер холбооны шинэ ерөнхийлөгч сонгогдтол албаа үргэлжлүүлэн хаших юм.
Түүнээс гадна ФИФА-д өндөр албан тушаал гүйцэтгэж байсан 15 хүнийг авлигын хэрэгт шалгаж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )