Өвөр Байгалын хязгаарт БНХАУ газар түрээслэхээр болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 15

ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарт 115 мянган га газрыг БНХАУ-ын “Zoje Resources Investment” корпорацийн охин компани “Хуаэ Синьбан” 49 жилийн хугацаатай түрээслэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл жилийн нэг га газрыг 250 рублиэр нийт 49 жилийн турш 176 сая юаниар түрээслэхээр болсон байна. Мөн үүнээс гадна Өвөр байгалийн бүс нутагт 24 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Уг газрыг түрээслэснээр хүнсний ногоо, ургамал, буудай тариалах бөгөөд уг төсөл нь хоёр үе шаттайгаар явагдана. Эхний үе нь 2015-2018 онд хэрэгжих бөгөөд энэ төсөл амжилттай хэрэгживэл цаашид 200 мянган га талбай түрээслэхээр төлөвлөөд байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.173) 2015 оны 06 сарын 15

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top