Халдлагад өртсөн Монгол эмэгтэй ухаан ороогүй байна

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 16

Өчигдөр Малайзын Холбооны Улсад монгол эмэгтэй халдалагад өртсөн талаар бид өмнө нь мэдээллэж байсан билээ. Тэгвэл Тайланд дахь манай улсын элчин сайдын яамныхан Малайзын Куала Лампур хотын Петалинг дүүргийн Цагдаагийн газрын комиссорын туслах, мөрдөн байцаагч Азми Аву Кассим /Petaling Jaya district police chief Assistant Commissioner Azmi Abu Kassim/ -тай утсаар холбогдож мэдээлэл авсан байна. Мөрдөн байцаагч өчигдөр болсон халдлагад монгол эмэгтэй өртсөнийг нотлосон бөгөөд одоогоор хэргийг нягтлан шалгаж байгаа аж. Хэргийг үйлдсэн этгээдүүд машин дотор монгол эмэгтэйтэй хамт явж байсан Малайзын иргэн, хятад гаралтай бизнесменийг онилонэ буудсан боловч хажууд нь сууж явсан монгол эмэгтэйг оножээ. Энэ хэргийг өс хозонгийн сэдэлтэй байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд малайз эр монгол эмэгтэйтэй танилцаад удаагүй, түүний хаана юу хийдэг эсэхийг мэдэхгүй гэжээ.Суманд өртсөн эмэгтэйн ойр дотны холбоо барих хүний тухай мэдээлэл байхгүй байгаа бөгөөд түүний овог нэр, паспортын дугаарыг үндэслэн Цагаачлалын албанаас холбогдох мэдээлэл авахаар ажиллаж байгаагаа мэдэгджээ. Одоогоор эмэгтэйн биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд ухаан ороогүй байгаа аж. Эмч нар зөвлөлдөж байгаад түүний биен дэх хоёр сумыг авах эсэхээ шийднэ гэжээ.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
turuu(122.201.31.20) 2015 оны 06 сарын 16

ih mungu olno gee l ochson baih daa,hashirahgui yum da mongol huuhnuud yaduugiin gai

0  |  0
Биеэ л үнэлээ биз(202.170.69.98) 2015 оны 06 сарын 16

Энд тэнд үл бүтэх юмнуудтай биеэ үнэлж яваад л юманд өртчих юмаа.

0  |  0
баяр(202.126.89.149) 2015 оны 06 сарын 16

Хөөрхий ,манай бас нэг тархигүй хүүхэн баян хужаатай танилцуут л ”жаргалаа оллоо”гэж бодож дороо дотносохгүй юу. Нөгөөдөх нь өөрөөр нь бамбай хийж байгааг ч ойлгосон юмгүй.Одоо амьд гарсан ч бөөн сорви болсон хүүхэн жийгдэх нь тодорхой.

0  |  0
Иргэн(103.229.123.112) 2015 оны 06 сарын 16

Эвий зайлуул монгол эцэг эхийн үр сад л байгаа даа.

0  |  0
Сэхээтэн(103.10.21.116) 2015 оны 06 сарын 16

Биеэ үнэлэгч байх магадлал бас өндөр. Монгол хүүхнүүд Малайзад бас л эвгүй шдээ

0  |  0
Top