Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 17

Нью-Йорк хотын захирагч асан, тэрбумтан Дональд Трамп 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарлалаа. АНУ-ын хамгийн нэртэй бизнесмэнүүдийн нэг түүнийг улстөрд өндөр албан тушаал хаших чансаатай нэгэн гэдгийг тус улсын олон хүн үздэг ч одоог хүртэл улстөрд дорвитой байр суурь эзэлж чадахгүй байсан юм. Бүгд найрамдах намын гишүүн Д.Трамп “АНУ-ын дахин дэлхийн хамгийн аугаа гүрэн болгоно. Америк мөрөөдлийг эргүүлэн авчирна” хэмээн амалж байна. Одоогийн Ерөнхийлөгч Барак Обама АНУ-ын түүхэн дэх хамгийн муу төрийн тэргүүнээр тодорч, АНУ-ын тэргүүлэх байр суурийг ОХУ-д алдсан хэмээн ард иргэд болон улстөрчдөөс муу үнэлгээ аваад байгаа юм. Тэгвэл 2016 оны Ерөнхийлөгчийн Ардчилсан намаас Төрийн нарийн бичгийн дарга асан, экс Тэргүүн хатагтай Хиллари Клинтон нэр дэвшихээр зэхэж байгаа бол өчигдөр АНУ-ын Ерөхийлөгч том, жижиг Бушийн хамаатан Жеб Буш Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдсэн юм. Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөө Бүгд найрамдах намд Жеб Буш, Дональд Трамп нар хүчтэй өрсөлдөх нь дамжиггүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top