Хятад, Австрали хоёр чөлөөт худалдааны гэрээ байгуулав

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 18

Манай урд хөрш БНХАУ Австрали улстай  чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлаар сүүлийн 10 жилийн турш ярилцаж байгаа юм. Тэгвэл тэд энэ асуудлаар тохиролцоонд хүрч, гэрээнд гарын үсэг зурах  ёслолоо  Канберре хотноо тэмдэглэжээ.

Хятадын төв телевизийн мэдээлснээр  энэхүү гэрээгээр Хятадын тал Австралийн бараа бүтээгдэхүүний 97 хувийг  үүрэг, хураамжаас  чөлөөлж байгаа бол  Канберре харин эхний ээлжинд Хятадын импортын барааны 85  хувийг  татвар хураамжаас чөлөөлөхөөр  тохиролцоод байгаа ажээ. Түүнчлэн жил бүр Хятадын 18-30 хүртэлх насны 5000 иргэнд Австрали улсад  дадалагжиж ажиллах  эрх олгох юм байна.  Үүнээс гадна Хятадын эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд, тогооч, Хятад хэл болон тулааны урлагийн багш зэрэг 1800 мэргэжилтнийг хилээрээ нэвтрүүлэх гэнэ. 

Мэдээ баримтаас харвал 2014 онд хоёр орны бараа эргэлт 136.9 тэрбум ам.долларт хүрчээ.  Өнгөрөгч оны сүүлийн тоо мэдээгээр  БНХАУ-аас ногоон тивийн эдийн засагт  оруулсан хөрөнгө оруулалтын  нийт хэмжээ 75 тэрбум ам.доллар байгаа бөгөөд  энэ нь Гонконгт оруулсан хөрөнгөтэй  бараг дүйхүйц хэмжээ болж байгаа юм.

Австралиас Хятадад экспортолж байгаа гол бараа бүтээгдэхүүн гэвэл металл, нүүрс, алт зэс зэрэг түүхий  голлодог. Өөрөөр хэлбэл тэд уул уурхайн бүтээгдэхүүнийг л илүү сонирхдог. Түүнчлэн хятадуудын дунд Австралийн боловсрлын салбарт дадлагжих үйлчилгээ нэлээд эрэлттэй байдаг аж. Харин БНХАУ-ын хувьд теле холбооны тоног төхөөрөмж болон бэлэн хувцас, компьютер, мебель зэрэг бүтээгдэхүүнийг  Австралид түлхүү  нийлүүлдэг юм.

Эргэн сануулахад өнгөрөгч оны сүүлчээр Хятад Австралийн нүүрсэнд оноож байсан импортын татвараа тэглэсэн билээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
t(202.170.80.25) 2015 оны 06 сарын 18

bidniig ingeed l ekh oron ch tsarailj baital busad ulsuud ulam zuzaaraad l . . .

0  |  0
Top