Малайз Улсад хүний эрх, эрх чөлөө дээд зэргээр зөрчигддөг бөгөөд энэ байдлаараа АНУ-ын хар жагсаалтад багтжээ. Тус улсад мөрийтэй тоглоом, хүний наймаа, бэлгийн мөлжлөг, ялангуяа насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт ашиглах, цаашлаад хүний эд эрхтний наймаа газар авсан бөгөөд тэнд хялбар аргаар мөнгө олох гэсэн болон зунгаа цэнгэл хөөсөн этгээдүүд очдог байна. Мөн 30 гаруй сая хүн амтай, олон үндэстэн, ястан оршин суудаг энэ улсад ноцтой хэрэг гарах нь элбэг байдаг аж. Тэнд буу, сэлэм, хутгатай холбоотой хүчирхийллийн гэмт хэрэг байсхийгээд гардаг ба хүчингийн хэргийн үзүүлэлтээрээ толгой цохидгоос гадна албан тушаалтнуудын авлигад идэгдсэн байдал үүнийг өөгшүүлдэг байна. Тэгвэл өнгөрөгч 2014 оны арванхоёрдугаар сарын 16-нд нийтлэгдсэн нэгэн материалаас үзвэл Малайз Улс дэлхий дээр хамгийн олон биеэ үнэлэгчтэй 10 орны нэгд багтжээ. Судалгаан дээр үндэслэсэн уг материалд Малайзын 10 мянган хүн тутамд 52 нь биеэ үнэлэгч оногддог байна. Тэгэхээр 30 сая 600 мянган хүн амтай энэ улсад 160 орчим мянган биеэ үнэлэгч байна гэсэн үг. Энэ үзүүлэлтээр тус улс секс тур өндөр хөгжсөн Тайландыг хол орхижээ. Тайланд Улс 10 мянган хүн тутамд 45 секс ажилтантайгаар хамгийн их биеэ үнэлэгчтэй 10 орны 10 дугаарт эрэмблэгдсэн бол Малайз 8-д жагсчээ. Харин жагсаалтыг Венесуэль Улс 10 мянган хүн тутамд 119 биеэ үнэлэгчтэйгээр тэргүүлжээ. Амьжиргааны түвшин доогуур тус улсад охид, эмэгтэйчүүд ийм замыг сонгох нь их байдаг бол Малайз мэтийн орнуудад зугаа цэнгэл, хялбар аргаар мөнгө олохын тулд дотоод, гадаадын эмэгтэйчүүд биеэ үнэлдэг байна. Тэгвэл Өмнөд Солонгос Улс энэ жагсаалтын 2 дугаарт 10 мянган хүн тутамд 110 биеэ үнэлэгч оногддогоор жагсчээ. Энэ жагсаалтад багтсан зарим оронд охид, эмэгтэйчүүдийг 18 хүрч, өөрсдөө зөвшөөрвөл биеэ үнэлэгч хэмээн бүртгэж, эрүүл мэндийн байнгын үзлэгт хамрагдах карттайгаар биеэ үнэлэхийг зөвшөөрдөг байна.
Сэтгэгдэл ( 3 )
mongolchuud hamgiin ih ochdog ulsuud bna sh dee malaij solongos
Yaasan balartsan gazar ve?
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮