Өвөр Монголын Шилийн гол аймагт Монгол Улсын иргэн Б нас барсан олджээ. Амиа хорлосон байдалтайгаар олдсон Б нь Хятад Улсын иргэнтэй гэр бүл болон Шилийн голд амьдарч байжээ. Талийгаач Б өнгөрсөн долоо хоногт нас барсан олдсон бөгөөд түүнийг Өвөр Монголоос авчирч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэнд үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Түүнчлэн уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж эхэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )