2007 оноос хойш жил бүр уламжлал болгон гаргаж буй “Global Peace Index” /Дэлхийн энх тайвны индекс/ хэмээх жагсаалтын энэ оны дугаарт Монгол Улс 162 орноос 43-т жагслаа. Энэ нь энх тайван орон гэсэн үг бөгөөд “Global Peace Index”-ийнхэн энэ жагсаалтаа гаргахдаа улс орнуудын зэвсэгт мөргөлдөөн, бослого хөдөлгөөн зэрэг хэд хэдэн хүчин ззйдийг гол үзүүлэлтээ болгодог байна. Тэгвэл энэхүү жагсаалтыг энэ жил Исланд Улс тэргүүлжээ. Харин түүний араас эхний аравт Дани, Австри, Шинэ-Зеланд, Швейцарь, Канад, Япон, Австрали, Чех, Финланд орсон бол хамгийн сүүлийн байруудад ОХУ, Нигери, Хойд Солонгос зэрэг орнууд оржээ.
Сэтгэгдэл ( 0 )