Хойд Солонгосын удирдагч бөгөөд Ардын армийн дээд командлагч Ким Чен Ун өчигдөр улсынхаа анхны эмэгтэй нисгэгчидтэй уулзаж, чадварыг нь үзэж сонирхжээ. Тус улс саяхнаас зэвсэгт хүчний хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд эмэгтэйчүүдийг нисгэгч болгож эхэлсэн бөгөөд анхны эмэгтэй нисгэгчдийн хүчинтэй болсон байна. Ким Чен Унтай тэднийг хэрхэн сурсныг харахаар ирэх үедээ тун сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, “Эмэгтэй нисгэгчдийн багийг Солонгосын баатрууд, Тэнгэрийн цэцэгс” гэж хэлсэн байна. Хойд Солонгос нисэх хүчний 110 мянган бие бүрэлдэхүүн, байлдааны 820 онгоцтойгоор хэдийнэ дэлхийд 5-д орох том агаарын хүчинтэй орон бөгөөд эмэгтэй нисгэгчдээр хүрээгээ тэлж байна. Харин эмэгтэй нисгэгчид удирдагчтайгаа уулзах үеэр “Бид галын тэргүүн шугамд тулалдаж Ким Чен Уны хамгаалахын тулд мянган милийн өндөрт нисч, арван мянган милийн урт суман мөндрийг сөрөхөд ч бэлэн” гэж хэлжээ.
Сэтгэгдэл ( 11 )
ih oronch hvmvvs gaihaltai manaihan Bol untaad serhed orond orno novsh gej
Tegeed uilaad bgaa ni sn ymuu malaa
Ямар тэнэг юм вэ....долидигноод... долооёих шахаж байх юм....
hutsaj huuhnagaa maaj
Sain bn gej magtii.manaih yg hoid solongos shig bval hugjinuu.esvel urdah hursh shigee.bidnii zaluud saihan bj dee kommunizm dahij mandanaa