Усны хувцастай зөөгчтэй зоогийн газар хамгийн орлоготой нь

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 24

Хятадын зүүн хойд зүгийн Ляонин мужийн төв Шеньян хотын “Даосианжи” хэмээх зоогийн газар усны хувцастай тачаангуй зөөгчдөөрөө алдартай. Энэ рестораны эзэн үйлчлүүлэгчдэд усны хувцастай зөөгчдөөр хоол зөөлгөх маркетингийн арга хэрэглэснээр ресторанаа маш өндөр орлоготой болгож баяжсан нэгэн аж. Тэр одоо 30 зөөгчтэй бөгөөд үүний 20 нь эмэгтэй, 10 нь эрэгтэй. Өдөр бүр энэ зоогийн газарт усны хувцастай эмэгтэй зөөгч болон усны шорттой эрэгтэй зөөгчид үйлчилдэг ба анхандаа тэднийг харахаар ирдэг байсан бол сүүлдээ хоолных нь амтанд орж салахаа байсан аж. Хэдийгээр зарим хүмүүс “Залуу үйлчлүүлэгчдэд энэ ресторан буруу үлгэр дууриал үзүүлж байна. Хоол зарах ёстой болохоос усны хувцас сурталчилдаг газар” гэх зэргээр шүүмжилж байсан ч одоо уг ресторанаараа бахархдаг болсон байна.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top