Хойд Солонгос Өмнөдийн хоёр тагнуульд цаазаар авах ял оноож магадгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 24

Сөүлд НҮБ-ын Хүний эрхийн оффис нээгдэж эрс эсэргүүцэж, Өмнөд Солонгостой харилцаагаа муутгаад байгаа Хойд Солонгосын албаныхан саяхан Өмнөдийн хоёр иргэнийг цаазаар авах хүсэлтэй байгаагаа дуулгажээ. Өмнөд Солонгосын Ким Кук Ги, Чой Чун Гил хэмээх хоёр эр Өмнөд Солонгосын Үндэсний Тагнуулын байгууллагад ажилладаг бөгөөд Хойд Солонгост хүмүүс амьдрахын тулд хэрхэн хүнд хөдөлмөр хийж буйг тагнаж байсан гэнэ. Тэднийг өнгөрөгч гуравдугаар сард Хятадын хилийн Дандон хотоос баривчилсан аж. Харин өдийг хүртэл хорьж байсан тэднийг Хойд Солонгосын хүний эрхийг тандах зорилгоор Өмнөд Солонгосын нийслэл хотод байгуулагдаж буй НҮБ-ын Хүний эрхийн салбарын нээлттэй холбогдуулан илүү чанга шийтгэхээр болсон байна. Хойд Солонгосын удирдлагууд дээрх хоёр хүнд цаазаар авах ял оноохыг хүсч байгаа бөгөөд хараахан шийдээгүй байна. Үүнээс өмнө хоёр Солонгосын харилцаа зөөлөрч, Хойд Солонгос Өмнөд Солонгосын хэд хэдэн иргэнийг суллаж байсан юм. Харин энэ удаад суллах эсэх нь тун эргэлзээтэй байгаа ба хэрвээ цаазаар авбал хоёр Солонгосын асуудал дахин хурцдах нь лавтай.   

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
rolton(150.129.141.6) 2015 оны 06 сарын 25

O:-)

0  |  0
rolton(150.129.141.6) 2015 оны 06 сарын 25

[-(

0  |  0
Top