Хэт халууны улмаас 1000 хүн амь насаа алджээ. Өөрөөр хэлбэл Пакистаны төвийн нутгуудаар үргэлжилж буй хэт халуун нь ийнхүү олон хүний аминд хүрч байна. Хэдийгээр халууны хэм буурч байгаа ч нас барагсдын тоо буурахгүй байгаа аж. Сүүлийн хэдэн долоо хоног бороо ороогүй учиг Карачи хотын ихэнх ус, гол ширгэж иргэд хүндхэн нөхцөлд амьдар байгааг албаныхан онцолсон юм. Цаашдаа ч уг халуун үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд ирэх долоо хоногт төвийн хэсэгт нэмэх 50 хэм хүрч болзошгүйг анхааруулаад байгаа юм.
Өнгөрсөн сард Энэтхэгийн зүүн бүсэд +52 хэм хүрч, 2174 хүн амиа алдсан юм. Хэт халуунаас болж Шинэ Дели хотын асфальтан зам хүртэл хайлсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Бурхан цаанаас нь харж байгаа шуу дээ хэт их хун амтай улсууд дэлхийн дулаарал хунсний хомсдол бий болгож байна шуу дээ