Бобби Кристинаг өргөмөл ах нь үхтлүүт болгосон байж магадгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 26

Алдарт дуучин Уитни Хьюстоны цорын ганц хүүхэд Бобби Кристинагийн амь нас үхлийн ирмэгт ирээд байгаа билээ. Эмч нарыг эмчилгээгүй гэж хэлсэн бөгөөд одоо амь нас нь бурхны гарт байгаа гэж гэр бүлийнхэн нь хэлсэн юм. Уитни Хьюстон болон нэртэй дуучин Бобби Брауны ганц өв залгамжлагч Кристина охин хөл дээрээ босвол бараг ид шид болох юм. Өдгөөгөөс гурван жилийн өмнө Уитни Хьюстон хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас угаалгын өрөөнөөс нас барсан олдсоны дараа түүний гэр бүлийнхэн охиныг нь хар тамхинд оруулсан хэмээн нөхөр Бобби Брауныг буруутган хөөсөн. Түүнчлэн Уитнигийн бүх өв хөрөнгө охинд нь очсон бөгөөд үүнтэй зэрэгцэн Уитнигийн өргөж авсан том хүү Ник Гордон нь Кристинатай гэрлэх болсон тухайгаа хэлсэн юм. Харин тодорхой шалтгаанаар ухаангүй олдож, тархины хүнд гэмтлийн улмаас одоог хүртэл сэргэхгүй байгаа Кристинагийн энэ хэрэгт Ник Гордоныг сэжиглэж эхэлжээ. Учир нь Ник Гордон баян дүү буюу хамтран амьдрагч эмэгтэйгээ дээрэнгүй харьцаж, мөнгөнөөс нь дур зоргоороо авдаг байснаас гадна согтууруулах ундаа их хэрэглэдэг бие хянах чадваргүй нэгэн байсныг тогтоожээ. Одоо түүнийг Бобби Кристинагийн тархинд шууд болон шууд бусаар хүнд гэмтэл учруулсан эсэхийг шалгаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.234.155) 2016 оны 10 сарын 11

This is just the perceft answer for all forum members

0  |  0
zzz(202.179.20.64) 2015 оны 06 сарын 26

muu haruud oliggyi dee.ugaasaa

0  |  0
Top