В.Путин хувийн амьдралынхаа талаар ам нээв

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 30

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хувийн амьдрал нэлээдгүй нууцлагдмал, 2013 оны зургадугаар сард эхнэр Людмилагаасаа  гэр бүлээ цуцлуулж байгаа гэдгээ мэдэгдснээс өөр тодорхой зүйл бараг үгүй. Түүний хувийн амьдралыг тойрсон элдэв яриа бий.

Владимир Путин хэдхэн хоногийн өмнө Петербург хотноо мэдээллийн агентлаг болон сонин хэвлэлийн удирдлагуудтай уулзсан.  Харин энэ үеэр хувийнхаа амьдралын талаар цухас  ярьсан байна.  Ерөнхийлөгч салсан эхнэр Людмила болон өөрийн хоёр охин Екатерина,Мария нартай  сайн харилцаатай байхыг чухалчилдагаа  хэвлэлийнхэнд  дуулгажээ.  

В.Путины охид

Тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ ярьж хөөрч заримдаа шөнийн хоёр цаг хүргэдэгээ хэлсэн байна.  В.Путин “Бүх зүйл хэвийн байгаа ч миний хувьд өөрийн гэсэн ирээдүйн төлвлөгөө бий” хэмээн амьдралынх нь талаар сонирхсон хэвлэлийнхэнд хариулжээ.

Дашрамд сонирхуулахад  Путины бага охин Катерина Солонгос гаралтай  Юн Жун Вон нарын хурим 2013 онд Мароккогийн нэгэн тансаг зочид буудалд болсныг тухайн үед хэвлэл мэдээлэл онцолж байсан билээ.  Харин том охин Мария Голландад амьдарч байгаа бөгөөд  бас ганцаараа биш 33 настай Йоррит Фаассен хэмээх  голланд залуутай элит пентхауст  амьдардаг аж.

В.Путин Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлусконитой гэр бүлийн найз нөхөд гэнэ. Сильвио Берлускониогийн урилгаар В.Путины охид Италид үе үе ирдэг ажээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Judag!!!(212.234.217.188) 2015 оны 06 сарын 30

ynendee tom bna!!!orosood eniigee chadna?Bi ch gesen end harsaar l baidag orosuud hahyyldah mengeer hyniig tolgoi ergyylehdee sain garamgai yum bilee!!end heden emgeelegch nariig gartaa abchihsan baih yum!orosuudiig harahaaraa emnee baisan hyntei yarihaan baij syyd hyleej abna geech?....

0  |  0
Top