Манай цагаар өнгөрөгч 29-ний өдөр Египетийн ерөнхий прокурор Хишам Баракат алагдсан тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Тэрбээр хүнд шарх авч, шархаа даалгүй нас барсан байна. Ерөнхий прокурорыг бие хамгаалагчдын хамт нийслэл Каир хотын гудамжаар явж байхад нь бөмбөг дэлбэлсэн байна. Үүний улмаас авто цуваанд явсан ерөний прокурор амь үрэгджээ. Ерөнхий прокурор Хишам Баракат нь 2013 оны долдугаар сараас хойш уг албан тушаалыг хашиж байгаа бөгөөд Ерөнхийлөгч асан Мохамед Мурсиг ялласантай холбоотойгоор хэд хэдэн удаа халдлага, дайралтад өртөж байсан юм. Гэвч энэ удаад тэрбээр түүнийг амь насыг хөнөөх гэж эртнээс оролдож байсан этгүүдийн гарт амиа алдав бололтой.
Сэтгэгдэл ( 1 )
Ee! Hoorhii yasan hetsuu um boloo ve? Shudraga ard olniihol toloo ajillaj chadsanguidee! Hoorhii.