Хятадаас Оросыг холбосон газар доорхи нууц хонгилыг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 01

“National Geographic”-ийнхан Хятадаас Орос уруу хүрсэн газар доорх нууц хонгил илрүүлснээ мэдээллээ. Монгол Улсын хувьд нэлээд анхаарал татахуйц ил хонгил 1930-аад оны эхээр баригдсан гэж “National Geographic”-ийнхан үзэж байна.

Энэ нь   Халх голын дайны өмнө гэсэн үг бөгөөд Японы арми Манжуурыг эзлэх үед баригдсан бололтой. 1931-1932 онд Японы арми Манжуурт халдсан бөгөөд тухайн үед Манжуурын зүүн хойд зүгт Япончуудын эсрэг партизаны дайн явуулж байсан аж. Чухамхүү тэгэхэд л Орос, Хятадын хилийн зурвасын дор энэхүү хонгилыг байгуулсан бололтой.

Ямартай ч, 1945 онд Зөвлөлтийн арми Манжуурыг Япончуудаас чөлөөлсөн бөгөөд тэр үеэс хойш уг хонгил саяхныг хүртэл нууц газар байв. Учир нь ойролцоо болсон томоохон тулалдаантай холбогдуулан дурсгалын музейн цогцолбор нэрийн дор хаалттай газраар байлгаж байсан аж. Харин саяхан энэ музейн нэгэн ажилтан Хойд Солонгост зочлох үеэрээ газар доогуурх нууц хонгил байгуулдагаараа зартай Хойд Солонгосын албаныхантай уулзах үеэр ам алдсан гэнэ.

Энэ мэдээ “National Geographic”-ийнхэнд хүрч, тэд саяхан уг газрын талаар мэдээллээ. Дашрамд дурдахад, уг хонгил нь Хятадын Хэйлонжан мужийн Дуннин хэмээх газраас газар доогуур ОХУ уруу нэвтэрдэг бөгөөд уг газар нь ОХУ-ын алс дорнодын Владивостокоос 153 км, Уссурийскаас 55 км-ийн зайд оршдог аж.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top