Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэгд зүй ёсоор тооцогддог Саудын Арабын 60 настай хунтайж Алвалеед бин Талал 32 тэрбум ам.долларын хөрөнгөө бүгдийг нь сайн үйлсэд зориулахаа мэдэгдлээ.
Тэрээр “Microsoft” компанийг үндэслэгч Билл Гейтсийн нэрэмжит сангийн үйл ажиллагаанаас урам зориг авч, хөрөнгөө бүгдийг нь сайн үйлсэд зориулах болсон гэжээ. “Гейтс” санг Билл өөрийн эхнэр Мелиндагийн хамтаар 1997 онд байгуулсан юм. Саудын хунтайжийн өгөөмөр мэдэгдлийн хариуд Билл Гейтс түүний үйлдэл дэлхий дахины бүх филантропичдод урам зориг өгч байна хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 1 )
bayarlalaa chamd.gots uhaantani neg yum bn.