Малайзад халдлагад өртсөн Номин-Эрдэнийг гэр бүлийнхэн нь эргэжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 02

Өнгөрөгч зургадугаар сарын 15-нд Малайзын нийслэл хотын Петалинг дүүрэгт Монгол эмэгтэй буудуулж нийт таван суманд оногдсоны дөрөв нь цээж, мөрөнд тусч тун хүнд байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн билээ.

Хэдийгээр эмч нар сумнуудыг эмэгтэйн аминд хүрэхгүй газар туссан гэж хэлсэн ч дөрвийн дөрвөн суманд цээжээ онуулсан эмэгтэйд хүнд байх нь мэдээж. Түүнийг Малайзын урдаа барьдаг Малай их сургуулийн анагаахын төвд хүргэж, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн асарч байгаа билээ. Урьдчилсан байдлаар уг эмэгтэйг Монголын 26 настай Номин-Эрдэнэ гэдэг болохыг хамт явж байсан Малайзын 35 настай бизнесмэн эрээс тодруулсан.

Харин Номин-Эрдэнийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байсан юм. Учир нь 35 настай бизнесмэн эр Монгол эмэгтэйтэй чатаар танилцаж, нэг жил уулзаж байгаа ч үүнээс өөрийг мэдэхгүй байв. Тэгвэл Номин-Эрдэнэ дээр түүний гэр бүлийнхэн буюу ээж нь болон ах 37 настай Баяраа нь очжээ.

Энэ талаар одоо л мэдээлж байгаа бөгөөд тэд таван өдрийн өмнө Малайзад очсон аж. Ах Баяраагийн хэлснээр, түүний дүүгийн биеийн байдал одоо дээрдсэн байна. Мөн Номин-Эрдэнийн өрөөнд гэр бүлийнхэн, эмч нар болон мөрдөн байцаагч нараас өөр хэнийг ч оруулахгүй байгаа гэнэ. Номин-Эрдэнийг одоо ах, ээж болон нэг хамгаалагч харж байгаа аж. Уг хамгаалагчийг Малайзын цагдаагийн газраас гаргасан бөгөөд өдөр бүр нэг хамгаалагч өдрийн цагаар хамгаалдаг бололтой. Учир юу хэмээвээс Малайзын Петалинг дүүргийн цагдаагийн газрын дэд дарга Азми Абу Касим “Номин-Эрдэнийг 24 цагийн турш хамгаалж чадахгүй гэж хэлж байсан юм”.

Нөгөөтэйгүүр Малайзын цагдаагийн газар Номин-Эрдэнийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, гэр бүлийнхэнтэй нь холбоо тогтоох, түүний найз залуу 35 настай эрийг үнэн ярьсан эсэхийг тогтоох зорилгоор Малайз дахь Монголчуудын хэргийг хариуцдаг Тайланд дахь Монголын Элчин сайдын яамтай холбогдож, хамтарч ажилласан ч Монголын Элчин сайдын яам Номин-Эрдэнийг хэний Номин-Эрдэнэ болох, Монгол дахь гэр нь хаана байдгийг өнгөрсөн долоо хоног хүртэл тогтоож чадаагүй байна. 

Юутай ч, Номин-Эрдэнийн ах дүүг нь буудсан нөхдүүдийг барина гэдэгт цагдаа нарт итгэж буйгаад хэлээд гэмт этгээдүүдийг Малайзад байгаа учир баривчлах боломжтой гэж “Ракиат Пост”-ын сэтгүүлчид хэлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(96.229.38.17) 2015 оны 07 сарын 02

hurdan edgeerei yah gej lalriin hujaanuudtai yavalddagiin dee yheh n baina sh dee

0  |  0
Top