Есдүгээр сард Монголд томоохон хэмжээний уулзалт болно

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 02

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/ хэмээх аюулгүй байдлын асуудлаарх дэлхийн хамгийн том засгийн газар хоорондын байгууллагын Парламентын ассамблейн намрын хуралдаан Монгол Улсад болно, энэ хуралдаанд ОХУ оролцоно гэж ОХУ-ын Төрийн Думын спикер Сергей Нарышкин хэллээ. ЕАБХАБ-ын Парламентын ассемблейн зуны хуралдаан энэ долдугаар сарын 5-9-нд Финландын нийслэл Хельсинкт болох бөгөөд уг уулзалтад оролцох ОХУ-ын төлөөлөгчдөд нэвтрэх эрх олгохгүй гэж Финландын Засгийн газраас албан ёсоор мэдэгдсэн байна. Уг хуралдаанд ОХУ-ын парламентын гишүүд оролцох байсан бөгөөд тэднийг парламентын дарга Сергей Нарышкин ахлах юм. Ямартай ч, Финландын Засгийн газар ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан АНУ, Европын холбоог дагаж, Европын холбооны хар жагсаалтад орсон Оросын парламентын гишүүдийг хил нэвтрүүлэхгүй гэсэн юм. Тиймээс ирэх есдүгээр сард Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болох ЕАБХАБ-ын Парламентын ассемблейн намрын чуулганд ОХУ оролцохоор нэлээд анхаарал хандуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top