XIII дугаар зууны үеийн Монголын эзэнт гүрэн Япон уруу хэд хэдэн удаа байлдааны хөлөг онгоц илгээж, тэр нь далайн шуурганд өртөж живж байсан тухай түүхэнд дурдсан байдаг. Тэгвэл энэ түүхийг батлах анхны хөлөг онгоцыг 2011 онд Японы эргээс холгүй олдож байсныг өнгөрсөн онд “Би-Би-Си” агентлаг мэдээлж байсан. Тэгвэл яг ийм хоёр дахь хөлөг онгоц Японы эргээс холгүй олдсоныг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Японы эрдэмтэд уг хөлөг онгоцыг XIII дугаар зууны үеийн Монголын эзэнт гүрний түрэмгийллийн 2 дахь хөлөг онгоц болохыг нотолсон байна. Японы баруун хойд захын Нагасаки мужийн эргээс холгүй олдсон уг хөлөг онгоцыг одоо Японы эрдэмтэд судалж байгаа бөгөөд түүнээс олдсон эд өлгийн зүйлсээс XII-XIII зууны үеийнх болохыг тогтоожээ. Учир нь уг хөлөг онгоцоос XII-XIII зууны үеийн Хятадын шаазан эдлэл олдсон аж. Түүнчлэн Японы Рюко их сургуулийн археологичид хөлөг онгоцын хийц Монголын эзэн гүрний усан флотын хөлөг онгоцтой таарч байгааг тодорхойлсон аж.
Ямартай ч, Японы эрдэмтэд XIII зууны үеийн Монголын эзэнт гүрэн Хятадыг эзэлснийхээ дараа Япон уруу дайрсан гэдэгт итгэлтэй байна. Нөгөөтэйгүүр Монголын эзэнт гүрэн 1274, 1281 онд Япон уруу хоёр удаа байлдааны хөлөг онгоцын салаа илгээж байсан бөгөөд уг хоёр салаа хоёулаа далайн шуурганд өртөж сүйрч байсан гэж түүхэнд өгүүлдэг юм.
Сэтгэгдэл ( 6 )
Агуу өвөг дээдэстээ залбиръя. Түүхээ судлах бодлого бидэнд хэрэгтэй.
Agyy eh ornii tyyhiig eneegiin hymyys abch aldar neriig ni ergeh yostoi getel ted maani hyn terlehtenii adagiin syyriig ezleed melhej hebteh ch gej dee?geh ye bainga garah yum?Ene yutai holbootoi be?geheer bid als hetiig harahgyi zebhen enee margaasiig bodsontoi holbootoi baih aa;Men zuun naslah yum sig ed herenge dendyy ikhe agsamsah bol daanch tohirohgyi aransin daa?Hezee negen chagt ta nariig Mongoliin ireedyi heleh il gargah bolno gedegt bainga hicheej yabah yostoi bilee..
Odoo bidnii bj bgaag har eh ornoo yu ch ugui uhaad maltaad gadagsh n bugdiign hyamdhaan zaraad hedheen hulgaich novshnuud n zaraad ideed duuslaa shde ene eenee uulenust ednariig bugdiign ogtsruulaad yavuuldag gazarn yavuulaajee Enhbayar guai l eh orniig min emh tsegtsend n oruulah hun bgaa yumdaa uuln
Mongold min joohon ch gsn dalai bdag bsan bol buh delhiig ezeljih bsan bh oo
Уруудах нэг үе байсан ч өгсөх нэг үе заавал гарч ирнэ.
Одоо байгаа Монголын үр хойчис даанч яав даа гэмээр байх юм.Хэчнээн сайхан түүх хэчнээн мундаг явсан билээ