Хятадын анхны хаан Монгол хүн байсан гэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 03

Зохиолч Зян Руны Монголын тухай өгүүлэх “Чонон сүлд” ном хэвлэгдсэн цагаасаа авахуулаад Хятадад олон шүүмжлэлийг дагуулж байсан ч үүнээс ч илүү шүүмжлэл дагуулах нэгэн бүтээл гарчээ. Уг номонд Хятадын анхны хааныг Монгол хүн байсан гэж бичжээ.

Монголын түүхчдээс аль хэдийнэ Хятадын “Гумилёв” хэмээх нэр авсан Хятадын түүхч, зохиолч Сү Жянвейн “Хойд зүгээс мандсан цуст үүрийн туяа” номонд Хятадын анхны хаан, дэлхийд алдартай Хятадын олон мянган баатар эрсийн шавар хөшөө бариулсан Цинь Ши Хуаныг Монгол хүн байсан гэж бичжээ.

Түүхч, зохиолч Сү Жянвей уг номоо бичихдээ маш их түүхэн материал ашигласан бөгөөд Хятадын эртний хэл “канжи” ханзаар бичигдсэн тул орчуулахад тун хүнд байгаа ч одоо уг номыг Монголын урдаа барьдаг эрхмүүд орчуулахаар үзэж байгаа гэх.

Дашрамд дурдахад, 1992 онд нас барсан Оросын түүхч, угсаатан судлаач Лев Гумилёв Оросын түүхийг үнэн бодиттойгоор харуулах, түүний бүрэлдэхэд монголчуудын оруулсан хувь нэмрийг үнэн зөвөөр үнэлэх, Азийн буюу оросуудын хувьд дорнын түүхийг үнэн зөвөөр ойлгуулахын төлөө өөрийн судалгааны ажлыг чиглүүлсэн хүн байснаас Монголын түүхчдийн дунд нэр алдарт хүрсэн хүн ажээ. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
могол(202.126.89.150) 2015 оны 07 сарын 06

цэвэр цус гэж байна байлгүй яахав умардын нүүдэлчин бол нүүдэлчин одоо ч цэврээрээ байж л байна.Хубилай хааны жишээг харахад ах дүү нартайгаа түнжин хагарсан нүүдэлчний хааны удам өмнө зүгийн тариачдын орныг тохинуулж захирч байсан нь цин ши хуандигийн түүх давтагдсан байж болох талтай

0  |  0
Nerelhuu(123.121.226.71) 2015 оны 07 сарын 03

Neg ih tsever tsus gej yarih ni neg taldaa utgagui l yum. Chin shi huandi ni odoogoos barga 6000 jiliin omnoh hun baih shuu. Yaagad gevel hyatadiin ih tsagaa heremiig barij ehluulsen hun yum. Nileed oiriin jishee barimt gevel Manjiin Kan shi haan, sayanii eronhii said baisan Ju ren ji-giin emeenuud mongol hun baisan. im geed hayatduud mongol tsustai erliiz hurliits geed adlaad baidag yum er baidaggui ee. Jijig ulsiin zovlon ch yum uu daa Bid ih sonin avir aranshintai yum l bol erliiz,hurliiz geh.Tsever tsus gedeg bas ersdeltei . Tsus oirvol teneg humuus olshirno.shinjleh uhaanaar notlogdson

jpn4(114.164.94.57) 2015 оны 07 сарын 03

Tiim uchraas Hyatad Mongol 2 neg uls yum geh bhdaa

0  |  0
hvn(202.131.226.243) 2015 оны 07 сарын 03

harin thh mongolchuudaas l vvseltai bh

0  |  0
МОНГОЛ(112.72.6.30) 2015 оны 07 сарын 03

ЕР НЬ МОНГОЛЧУУД ”УЛС” ГЭХ БАЙГУУЛАЛЫГ ҮҮСГЭСЭН ЮМ БИШ ҮҮ.

0  |  0
Top