Арабууд домогт хатнаа манай Бөртэ-Үжинтэй зүйрлэж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 03

Монголын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн Алунгоо, Мандухай, Бөртэ, Өүлэн зэрэг хатад хэдийнэ дэлхийд танил болжээ. Нэгэн цагт Монголын эзэнт гүрний эрхшээлд орж явсан Арабын ертөнцөд манай Бөртэ хатан ихэд нэр алдарт хүрсэн тухай мэдээ сонстов.

Ойрхи-Дорнод, Арабын хойгийг хамарсан Арабын ертөнцөд Шехеразаде хэмээх хатан ихэд алдартай бөгөөд бидний мэдэхээр “1001 шөнийн үлгэр”-ийг хүүрнэгч юм. Арабуудын хэлснээр, Бөртэ хэдийгээр Монгол хүн ч тал цус нь узбек гэнэ. Шехеразаде мөн адил тал цус нь узбек бөгөөд хааны гурван хүүг төрүүлжээ. Арабуудын үзэж буйгаар Шехеразадегийн бүх зүйл Бөртэтэй төстэй байгаа аж. Шехеразаде Араб даяар одоо ч үзэсгэлэн төгс царай, сэцэн ухаанаараа нэртэй юм.

Хэдийгээр энэ Бөртээс хол тусдаа асуудал ч зарим түүхч Шехеразадег хатан байгаагүй, хаанд орой болгон үлгэр ярьж өгч, басхүү бэлгийн ажил хийж хааныг өөрөөсөө холдуулдаггүй уран аргатай нэгэн байсан гэж үздэг юм. Тэд цааш нь “Олон хатан, татвар эмстэй хааныг Шехеразаде өөрийн үлгэр болон биеэр татаж, үлгэрээ дутуу орхиж үлдсэнийг нь маргааш ярьж өгье гэх зэргээр хааныг толгой жинхэнэ атгасан байсан” гэж ярьж байжээ.      

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ж(122.201.21.143) 2015 оны 07 сарын 04

Янхан бсан бхгүй таарчдээ

0  |  0
Top