Бурхан Халдуныг Дэлхийн өвд бүртгэлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 06

Бурхан Халдун уулыг Дэлхийн өвд бүртгэхээр асуудлаар хэлэлцэнэ гэж мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ сарын 4-нд болсон Бурхан Халдун уулыг Дэлхийн өвд бүртгэх хурал монголчуудын хувьд нааштай шийдэгдэж Дэлхийн өвийн хорооны гишүүн 21 орны 17 нь дэмжсэн байна. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 17 орон Чингис хааны тодотголтой Бурхан Халдун уулыг Дэлхийн өвд бүртгэх нь Монгол Улсын хувьд төдийгүй Дэлхийн өвийн хорооны гишүүн орнуудын хувьд нэр хүндийн хэрэг хэмээсэн байна. Сонирхуулахад, ЮНЕСКО буюу НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын Дэлхийн өвийн хороо зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 8-нд Германы Бонн хотод 39 дэх удаагийн чуулга уулзалтаа хийж байгаа бөгөөд долдугаар сарын 4-нд Монгол Улсаас тавьсан Бурхан Халдун уулыг Дэлхийн өвд бүртгэх асуудлыг хэлэлцсэн юм. Дашрамд дурдахад, уг чуулганд Монгол Улсыг төлөөлж Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл манай Засгийн газрын төлөөлөгчид оролцсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top