Монгол эзэнт гүрний үеийн хоёр дахь хөлөг онгоц Японы Нагасаки мужийн эргээс холгүй олдсоныг мэдээлж байсан билээ. Тэгвэл Япон судлаачид Чингис хааны ач, Юань гүрний эзэн Хубилай хааны илгээсэн гурав дахь хөлөг онгоцыг илрүүлснээ мэдээллээ. Тэдний хэлснээр, Хубилай хаан 1274, 1281 онд хоёр удаа Японыг эзлэхээр байлдааны хөлөг онгоцын арми илгээсэн бөгөөд нийтдээ 140 мянган хүний бүрэлдэхүүнтэй 4000 хөлөг онгоцыг арлын Япон Улс уруу илгээсэн аж. Гэсэн ч энэ хоёр арми хоёулаа Японы эрэгт хүрэхээсээ өмнө аймшигт хар салхинд өртөж сүйрсэн юм. Юутай ч, Японд 700 гаруй жил усан дор хадгалагдсан Монголын эзэнт гүрний усан флотыг судлах өргөн хэмжээний хайгуулын ажил эхлүүлээд байна. Нөгөөтэйгүүр асар том флотод их хэмжээний эд өлгийн зүйлс байгаа нь нэгэнт тодорхой болжээ.
Сэтгэгдэл ( 12 )
gvehen usni ongots bsn gnle dalain bish
Ochij yumaa avmaar yum bna...kkk
Hervee amjilttai bolson bol tyyh uuruur bichigdeh baisan baihdaa.
UMHII GOREONUUD YAMBII USAN ONGOTC HIIJ OGOO BIZDEE
Sudalgaanii tailang ni Mongolchuud daa medeelleh yumSan.
yfonchuud olcon ed oglog erdneciig Mongolchuudad ogox Mongoliin cudlaachdiig orgon oroltsuulax xeregtei