Мянганы хүн, их эзэн Чингис хааны онгоныг монголчууд битгий хэл гаднынхан олохыг хүсдэг. Гэхдээ түүний бунхныг монголчуудаас урьтаж гаднынхан олвол битгий гайхаарай. Дэлхийн түүхэнд нэрээ дурсгасан түүний бунхныг өдийг хүртэл хэн ч олж чадахгүй байгаа нь хүмүүсийн сонирхлыг улам ч ихээр татаж, асар их хэмжээний алт, эрдэнэс байгаа гэх домог хайгуулчдын шүлсийг гоожуулж байна. Саяхан түүний бунханд асар их алт байгаа гэх мэдээлэл гаднын нэгэн сайтад тавигдаж хүмүүст ч нэлээн хүрчээ. Чингис хааны бунхныг олохоор манайд олон ч орны эрдэмтэн судлаачид ирж хоосон буцаж байсан бөгөөд энэ удаад хамгийн сүүлийн үеийн газар доорх алт зэрэг металийг илрүүлдэг төхөөрөмжтэй олон улсын хайгуулчид ажиллаж байгаа гэх. Газрын маш гүнд байгаа металыг хэлбэр хэмжээ, хэдэн метрийн гүнд байгаа зэргийг харуулдаг өндөр түвшний төхөөрөмжөөр тоноглогдсон олон улсын хайгуулчид Монголоос гадна Хятадад ч Чингис хааны онгоныг хайж эхэлсэн гэнэ. Ямартай ч, олон улсын эрдэмтдийн үзэж буйгаар Чингис хааны онгон Онон мөрний ойролцоох хөндий, нугад байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 32 )
bitgii sanaa zov ahan duus min
Битгий олдоосой олдохгүй л дээ
chingis haan uhaantai hun baisan yum chiny altiig shutej ooriinhoo bunhand avch oroogui bailgui dee. bitgii oldoosoi
Их Хааныхаа онгоныг үл хөндөж болохыг Үндсэн хуульдаа тусгаж өгвөл болоод явчих юум бишүү
Chinggis haanii ongoniig olchixvol zugeer yum bishuu de. yadaj ene mungun temdegt deer yavad bga zurag munch yum uu bish ch yumuu. kk :D
13-р зууны нүүдэлчдэд тийм их хэмжээний алт хаанаас олдох вэ дээ
Битгий олоосой
Minii mongoliin tenger ni harj bgaa blgui dee tegj ch amarhan olchihgui biz udii hurtel oloogui yum chini chadahguil bh daa
Minii mongoliin tenger ni harj bgaa blgui dee tegj ch amarhan olchihgui biz udii hurtel oloogui yum chini chadahguil bh daa
Minii mongoliin tenger ni harj bgaa blgui dee tegj ch amarhan olchihgui biz udii hurtel oloogui yum chini chadahguil bh daa
Hend ch oldohgui ih ezen khaan maani tenger.s harj bgaa gedegt itgeltei bn
Алт хайсан хүмүүс ирээд ухах болно гэдгийг мэдэхээр ухаантай хүн учир алт эрдэнэстэй хамт өөрийгөө булуулаагүй биз дээ. Дэмий л шуугиан тарьж, олон хүнийг эрлийн ажилдаа хамтруулах гэсэн муу арга заль.
онгоныг илрүүлсэн гэж албан ёсоор Жискар гээд нэг франц өвгөн сая яриад л явсан шүү малтаж ухах гээд байгаа юм бишү юм л байвал ухдаг болж урд нь хулгайч л гэр орон байр хармаа ухлаа гэж ярьдаг одоо бүр хааны онгоныг ухах нээ
sdanuud ih ezen haanii mini bunhaniig bitgii oloosoi. Yer ni olood ch yahiin. hovdog shunahai humuusiin gart orj bidend yuch oldohgui