Монголын жуулчдын автобус ОХУ-д осолджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 07

ОХУ-ын Байгаль нуур руу аялахаар явж байсан Монголын жуулчдын ватобус 7 сарын 5-нд Буриадын Кабанский районы Селенгинск хотын ойролцоо осолдсон талаар Оросын нэгэн сайтад мэдээлжээ. Монголын 18 жуулчинтай “Hyundai County” маркийн автобусны жолооч анхаарал алдсаны улмаас замын хажуугийн жалга руу унасан байна. Үүний улмаас гурван эмэгтэй гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ. Одоохондоо уг хэргийн талаар Замын цагдаагийн газарт мэдээлэл ирээгүй байгаа бөгөөд Гадаад хэргийн яамнаас ОХУ-ын холбогдох байгууллагынхтай холбогдож мэдээлэл авахаар ажиллаж байна. 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top