Филлипинд MERS-ээр өвчилсөн хоёр дахь тохиолдол илэрлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 07

 Филлипинд MERS буюу Ойрхи Дорнодын амьсгалын синдмороор өвчилсөн хоёрдахь  тохиолдол илэрлээ. Уг өвчнөөр өвчилсөн хүн нь  36 настай бөгөөд Дубайгаас тус улсад зорчиж явсан гэж эрүүл мэндийн яамнаас мэдээллэж байна. Түүнийг нийслэл Манилагийн ойролцоох тосгонд тусгаарлаад байгаа юм. Энэ хүнээс халдвар авсан байж болзошгүй 200 гаруй хүнийг үзлэгт хамруулж шинж тэмдэг илэрсэн нэг хүнийг мөн тусгаарласан байна.  Филлипиний хувьд өнгөрсөн хоёрдугаар сард анхны ториолдлоо илрүүлсэн бөгөөд Ойрхи Дорнодод ажиллаад буцаж явсан сувилагч эмэгтэй халдвар авсан байсан ч удалгүй эдгээд эх орон руугаа буцжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top