Буриадад Монголын жуулчдын автобус осолдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тэднийг Монголд авчирсан байна. Хэргийг дахин сануулахад, ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үүд хотоос 1000 км-ийн зайд , Кабанск районы Сэлэнгэ тосгоноос 1 км орчим зайд 7 сарын 05-нд “Huyndai countу” маркийн “9641 УНТ” маркийн автобус осолдсон билээ.
Уг автобусад сууж явсан иргэдийг Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газрынхан газар дээр нь очиж гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэж анхан шатны тусламж үзүүлсэн байна. Харин үлдсэн хүмүүсийг Хүн эмнэлгийн коллежийн дотуур байранд үнэ төлбөргүй байрлуулж, өчигдөр Монгол уруу буцаасан байна.
Уг автобус нь Улаанбаатар хотын “Улаан тойром сайхан” компанийн жолооч Т-ийн хувийн эзэмшлийнх аж. Тэрбээр Дархан-Уул аймгийн 4-р сургуулийн 18 багшийг Итгэлт хамба, Байгаль далайд аялуулахаар авч явж байхдаа осолдож, 9 хүн гэмтжээ.
Дашрамд дурьдахад, осолдсон автобус нь ээлжийн жолоочгүй, техникийн бүрэн байдал хангаагүй байжээ.
Сэтгэгдэл ( 4 )
teneguud buur tuuruud hoid musun dalai hurchiheer chni haltirdag um bgaazdee
ulaan udees 1000 km toirogt gazriin zurag deer hardaa. Naana bhaar bn setguulchee...
Улаан-үдээс 1000км зайд гэхээр чинь бараг Улаанбаатараасаа гаралгүй онхолдсон юм биш үү!
tiishee tsusaa hiij yavdag bn