Монгол Улсаас БНХАУ-д адууны махан бууз, банш, адууны ясны гурил гаргах чиглэлээр хоёр улсын хяналтын байгууллага өнгөрсөн жилээс ажиллаж эхэлсэн нь үр дүнгээ өгч, өмнөд хөрш рүү адууны махан бууз, банш гаргахаар боллоо. Мөн адууны дайвар бүтээгдэхүүн, улаан буудайн гурил, хөх тарианы гурил экспортлох, өмнөд хөршөөс төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ импортлох үеийн хорио цээрийн шаардлагыг тохиролцох ажлаа эрчимжүүлж техникийн ажлын хэсэг байгуулахаар боллоо. Баянхошуу-Өвдөг, Бичигт-Зүүн хатавч боомтоор улаан буудай, рапс, хивэг, өвс, малын тэжээл зэргийг Монгол Улсаас гаргах үед БНХАУ-ын тал хорио цээрийн хяналт, шалгалтын бэлэн байдлаа хангахаар тохиролцов. Мөн БНХАУ-д хонь, ямаа, үхрийн мах экспортлох чиглэлээр талууд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 5 )
uursdiiguu hangaj chadahgui hevtej
Maxan buuzaa ogood orond ni tsaasan buuz avav da. Oorsdoo idsen deer bish yy maxaa
sainaa uguud muug n awahaa manaihan sain medne de gaali MXEG geh metiin ariin haalganii manuuhai nar
Нөгөө 64 000 тн мах экспортлох асуудал юү болсон бэ. Зундаа ган болж, өвөлдөө зуд болох тул арвин их мах экспортлож мөнгө болгоод ирэх жил мал авах нь зөв байх шүү.