Үерийн даланг сэтэлж байгаа хүн усан тэнэг эсвэл маш богино бодолтой хүн байдаг

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 10

Энэ АТГ-ын улс төрийн шинж чанартай үйлдлүүдийн цаана Ц.Элбэгдорж байдаг байх гэсэн хардлага аль эртнээс л байсан.

Хурцыг Германд хоригдож байхад нь Канцлер Ангела Меркельтэй уулзаж тохиролцон олж ирээд АТГ-ын дэд дарга болгосон хүн нь Ц.Элбэгдорж юм. Энэ тухай түүнээс сэтгүүлчид асуухад Меркилтэй хийсэн яриа тохиролцоог нууцлалд хийсэн. 60 жилийн дараа л олон нийт үзэх боломжтой гэж байв.

2008-07-01-нд хүн буудаж алсан хэрэгт Ч.Амарболд, Д.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарын цагдаагийн даргыг буруутгасан шүүх хурал болж байлаа. Уг шүүх хуралд Н.Энхбаяр очиж мэдүүлэг өгч эхлэсэн бөгөөд С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарыг дуудан ирлүүлж, мэдүүлэг авч байжээ. Энэ шүүх хурал цааш жаахан үргэлжилсэн бол Ц.Элбэгдорж ч дуудагдахаар байв.

Учир нь бид 2008-0-7-01-ны хэргийг ТВ-гээр харж ойлгож байвч, хөшигний цаана С.Баяр, Ц.Элбэгдорж нар хоорондоо утасаар болон уулзан ярилцаж байсан яриануудыг мэдэхгүй билээ. Шүүх хурал энэ ярилцаж байсан утасны бичлэг болон яриануудыг нотлох баримт болно гэж үзвэл бичлэгийг сонсох буюу гэрчүүдийг дуудан асуух байв.

Иймд тэр шүүх хурлын Гэрчийн мэдүүлэг сонсох үйл ажилгааг ямар ч үнээр болов тасалдуулах сонирхол С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Ц.Элбэгдорж нарт байжээ. Гэвч эдэнд дотроос АТГ-ыг хөдөлгөх эрх бүхий мэдэлтэй ганц хүн нь Ц.Элбэгдорж байв.

2011.04.11-нд, АТГ ба ЦЕГ-ийн тусгай тасгийнхан нийлж, Н.Энхбаярыг баривчлах үйл ажилгааг явуулжээ.

Дараа нь Ц.Элбэгдорж ТВ-гээр их балмад юм ярьж байлаа. Уг баривчлах үйл ажилгааны үеэр зарим алдаа гарсан гэчихээд, Ц.Элбэгдорж: Айлын хаалга андуурч, Лантуудаж ороод, гэрийн эзнийг босоод ирэхээр нь цохиод унагажээ. Гэвч дараа нь уучлаарай гэж хэлсэн байна. Энэ бол дэвшил. Цагдаа хэзээ уйчлал гуйж байлаа гэж байв.

Өнгөрсөн зунаас өвөл хүртэл Алтанхуягийн ЗГ-огцруулах үйл ажилгааг Ц.Элбэгдорж, Э.Батүүл, Ц.Нямдорж, С.Баяр мэтийн хүмүүс далдаас удирдаж байжээ. Ц.Элбэгдоржийн АТГ нь Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх, Охин , хүргэн нарыг хэрэгт ороож, ТВ-гээр сүржин мэдэгдэлүүдийг хийж буруутгаж байв. Мөн Тэмүүжин сайдыг ч хэрэгт ороох гэж овоо оролдож байжээ.

Энэ үед Н.Энхбаяр Монголд иржээ.Тэрбээр бөх үзэхээр бөхийн өргөөнд орж иртэл хүмүүс түүнийг угтан авч хүндлэж байв. Ц.Элбэгдоржид энэ нь таалагдсангүй бололтой.

Маргаашаас нь АТГ-аас Энхбаярт дахин хэрэг үүсгэх гэсэн ба энэ цагаас түүнийг Монголд ирүүлэхгүй байхыг оролдох болжээ. Ингээд удсангүй Алтанхуягийн ЗГ огцорсон юм.

Одоо мөн л Н.Алтанхуягийг ТЕГ-аас дуудан байцаалт өгөхийг шаардаж байна . Гэвч үнэндээ нөгөө АТГ-т дэд дарга байсан Б.Хурц ТЕГ-ын дарга болчоод уг байгууллагын нэрээр тоглоомоо үргэлжлүүлж байгаа нь тэр шүү дээ. Өчигдрөөс бас л Н.Энхбаярт АТГ хэрэг үүсгэсэн гэж сонин ба ТВ-гээр ярж, бичиж байна.

Харин Н.Энхбаяр нь Герман улсанд явж байгаа сураг байх юм. Германд Н.Энхбаяраас талийгаач Энхбатыг хулгайлаад, хорьж байгаад үхэхээс нь хэдхэн хоногийн өмнө гаргаж үхүүлсэн хэргийн талаар тодруулж байж ч мэднэ.

Хэрэв тийм бол Б.Хурц сандрахаас яах билээ. Германд Н.Энхбаярын юу хийж явааг мэдэхгүй байх тусам тэдэнд түгшүүртэй байгаа байх. Н.Энхбаярт дахин хэрэг үүсгэдэгт ийм холбоос байж ч мэднэ. Үр дүнд нь Н.Энхбаяр Монголд орж ирж чаддаггүй, Б.Хурц нь Монголоос гадагш цухуйж чаддаггүй болж байх шиг байна.

Мөн энэ цаг үе нь МАН-ыг засгаас гаргах тухай АН-аас шийдвэр гаргасан байгаа цаг үе билээ. Гэтэл Ц.Элбэгдорж үүнд нь дургүй байгаагаа ТВ-гээр хэллээ.

 Ц.Элбэгдорж нь: МАН засгаас гарах үйл явдлаас Алтанхуяг ба Н.Энхбаяр нар хожоо олох юм байна гэж тооцоод тэдний эсрэг ноходоо тавьж байж ч мэднэ. Дээрх үйлдлүүд нь Монголд улс төрийн сэдэлттэй баривчилгаа ба мөрдлөг хавчилгыг явуулдаг жишигийг тогтоож байна. Ийм үйл явдал 1990-оноор дууссан гэж хүмүүс итгэж байлаа.

Гэтэл нөгөө бидний итгэж найдаж сонгосон Ц.Элбэгдорж маань хөшигний ард ийм юм хийж байдаг бололтой.

Нэмж хэлэхэд: 1998-онд М.Энхсайханы ЗГ-ыг Ц.Элбэгдорж нар огцруулаад засгаа унагаах тоглоомыг эхлүүлж байлаа. Дараа нь өөрийн ЗГ-аа хамгаалах гэж үзээд үзээд бараагүй юмдаг.

Ц.Элбэгдорж өөрөө үерийн даланг ингэж олон удаа сэтлэх юм. Нэгэнт сэтэрсэн далан үерийн усыг яаж тогтоох бэ. Тиймээс МАН-ыг засгаас хөөж гаргаад сайд болох гэсэн хорхойтой хүмүүсийг хүслийг дийлэхгүй ээ.

Мөн хэдэн жилийн дараа Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөс буугаад АТГ, ТЕГ, ЦЕГ гэх мэтийн байгууллагын савраас мултрахгүй. Нэгэнт л улс төрийн сэдэлттэй баривчилгаа явагддаг болсон тохиолдолд эднийг удирддаг жолоон дээр суусан хэн ч боломжоо ашиглахыг л бодно шүү дээ.

Хорчид хорондоо хордохыг хараад л сууж байхаас яахав.ккк Хоточ нохойгоор хүн бариулаад сургахаар чоноруу биш, эзэдрүүгээ ноцдог болдог юм гэнэ лээ. Энэ цаг үед хүний ах дүү, хүүхэд, дүү нарыг улс төрийн сэдэлттэйгээр баривчилдаг болжээ.

Choibalsan.mn

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
setgel(202.21.115.82) 2015 оны 07 сарын 16

ENHBAYRIIG ZAILUULAJ BAIGAAD MONGOL ULSIIG TSULMUJ BNA DOO

0  |  0
zochin(103.229.122.89) 2015 оны 07 сарын 15

xarahaas buuljis xvreed baidag yum. heleh myy vg oldohgyi yum

0  |  0
gg(125.180.11.203) 2015 оны 07 сарын 15

Ah duu ur huuhedteigee niilj luivarddag n unen shuu dee.bugd adilhan naaduul chin.Javhlan shig hun olon garah heregtei

0  |  0
эрдэнэ(103.229.120.126) 2015 оны 07 сарын 15

Дэлхий дээрх хамгийн муу ерөнхийлөгч гэж элбэгдоржийг хэлнэ. Дэндүү муухай хүний санаанд орохооргүй муу юм хийдэг хүзүүгүй хужаа удахгүй нүгэл нь нүдээрээ гарнадаа

0  |  0
Зочин(202.126.89.199) 2015 оны 07 сарын 14

Элбэгдорж муулах тусам гялтганахгүй ээ. Улам л муулуулах юм хийгээд байгаа шүү дээ. Түүнд дургүй хүмүүсийн тоо өдрөөс өдөрт л нэмэгдэж байна даа.

0  |  0
sereeter(46.173.194.171) 2015 оны 07 сарын 13

Uls torchid bie bieneesee oshoo khorsoloo avakhiig ardchilal gekhgui bailgui dee...

0  |  0
иргэн(112.72.13.236) 2015 оны 07 сарын 13

Элбэгдорж ерөнхийлөгч Ардчилсан Монголийн түүхэнд хамгийн их гавьяа байгуулсан удирдагчаар тодрох цаг удахгүй ирнэ дээ. Ингэхэд Элбэгдоржийн хэмжээний санаачлагатай ажилласан, ажиллаж байгаа удирдагч хэн байна аа. Байхгүй. Ёстой сураггүй. Атаархахдаа боож үхэхээс наагуур яваа нэг хэсэгхээн луйварчид байгаа. Тэд эрх мэдлээ алдчихаад Элбэгдоржоос л болсон юм шиг амиаа зогооцгоож яваа гарууд шүү дээ. Үнэндээ хорвоогийн үнэнд гүйцэгдэж хорсолдоо хүлэгдэхээрээ л Элбэгээг зүхэцгээж байгаа юм. Элбэгээ муулах тусам гялтагнана даа. Та нар барж идэхгүй ээ. Санасаны чинь гарз.

0  |  0
Зочин(103.229.122.145) 2015 оны 07 сарын 12

Элбэгдорж ер нь үл бүтэх нөхөр шүү дээ.Нэг ёсны хутгуур хийдэг хүн.

0  |  0
намбар(150.129.143.203) 2015 оны 07 сарын 11

№-1 солонгост ясаа тавих байх

0  |  0
w(122.201.21.79) 2015 оны 07 сарын 11

Huzugui hunii hagas biend baimaargui sanaatai hujaa da. Elbeg udahgui erlegt ochnoo

0  |  0
tt(70.79.176.3) 2015 оны 07 сарын 10

Unen

0  |  0
монгол хүн(202.21.106.122) 2015 оны 07 сарын 10

жинхэнэ санаагаа далдалсан хог новшнууд л гэж хэлнэ дээ.яагаад дандаа баруун талынхан байх гэж? одоо тэгвэл зүүн болоод төвийн нутаг гэж байгаа шдээ, энэ ч яахав ,монголоо гэсэн сэтгэлтэй монгол хүн ерөнхийлөгчөөр сонгох л үлдсэн шүү.ерөнхий сайд ч мөн адил

0  |  0
араа даа(150.129.142.178) 2015 оны 07 сарын 10

Хорвоо бөөрөнхий шүү дээ Элбэгээ нэг өдөр гайхмаар юм болох л байх даа

0  |  0
777(202.179.28.92) 2015 оны 07 сарын 10

бүгдээрээ л хорчингууд... бүгд бие биенээ идэж залгиж дуустлаа санаа нь амрахгүй биз ээ. Намбрын Энхбаяр энэ бүх даланг сэтрээсэн хүн нь өөрөө гэж би боддог. Одоо энэ далан нэгэнт сэтэрсэн болохоор өөрөө ч бас өрөөлийг ч урсгаж байна даа. Одоо Монголд гайхамшиг л хэрэгтэй байна даа

0  |  0
1515(150.129.142.124) 2015 оны 07 сарын 10

:-bd

0  |  0
irgen(174.16.153.60) 2015 оны 07 сарын 10

Elbegdorj mongoliin turd hor nairyylsaar irsen odoo ylam dadlagajij bna ATG-Elbegdorjiin yg hartsaar hudulj uurtoo saad bolj byi mymyysiig yag nogoon malgaityyd shig shorond hataaj bna

0  |  0
Dorj(110.3.33.154) 2015 оны 07 сарын 10

Er ni usan teneg ni ih tohirnoo.

0  |  0
Top