Хил Хамгаалах Ерөнхий Газар /ХХЕГ/-аас томилогдон ОХУ-ын Кургон хотын Хилийн албаны дээд сургуульд суралцаж байсан хоёр Монгол оюутан усанд живж амиа алдсан хэрэг гарсан байна.
Талийгаачид энэ сарын 13-ны өдөр голын эрэгт амарч байжээ. Тухайн үед нэг нь голд сэлж байгаад живж, нөгөөх нь аврахаар ороод ийнхүү хоёул осолдсон байна. Осолдсон сонсогчид дэд түрүүч, түрүүч цолтой, энэ жил дөрөвдүгээр курсээ төгсөн ирэх намар 5 курст орох байсан аж.
ХХЕГ-аас Ажлын хэсэг томилогдон Кургон хотын Хилийн албаны дээд сургуулийг зориод байна.
Сэтгэгдэл ( 2 )
хайран залуучууд, ус, гал, машин тоглоом биш гэдгийг сайн хэлж захиж баймаар, ум маани бадми хум
Yamar haramsaltai yum be. hairan saihan zaluus mini. ger buliinhend ni emgenel ilerhiile. Um sain amgalan boltugai