Жон Керри: АНУ Монгол Улсын гурав дахь хөрш байх болно

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 17

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнгөрөгч 15-ны өдөр АНУ-д айлчилж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзсан билээ. Энэ үеэр Жон Керри Монгол Улсын Гадаад хэргийн сайд болон Монгол Улсад хандаж “АНУ Монгол Улсын гурав дахь хөрш, итгэлт түнш нь байх болно” хэмээн мэдэгджээ. Харин Л.Пүрэвсүрэн Жон Керрид хандан Ираны цөмийн хөтөлбөрт түүхэн ахиц гаргасанд нь баяр хүргэжээ. Түүнчлэн АНУ-ыг Монгол Улсыг ардчилсан системээр явж эхэлснээс хойш тогтвортой дэмжиж ирсэн болон Монгол Улсын гурав дагч хөршийн адилаар эдийн засгийн салбарт хамтарч ажилласан ирсэнд талархаж буйгаа илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top