Гаднаас экспортлож, дотоодоос импортлох биснес хийдэг сайд

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 17

УИХ-ын гишүүн Р.Бурмаа Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайдаар томилогдоод багагүй хугацааг өнгөрүүлсэн. Тэрээр экспорт, импортоо мэдэхгүй бичиж, баахан шүүмжлэлд өртөж байсан цаг саяхан. Өөрийн твиттер хуудаснаа дээрх алдааг гаргаж, хүмүүсээс багагүй шүүмжлэл хүртсэн ч алдаан дээрээ суралцаагүй бололтой саяхан болсон нэгэн томоохон уулзалтын үеэр бизнес гэдэг үгийг “Биснес” хэмээн буруу бичжээ.

Үүнийг харсан зарим нь ихэд шүүмжилж байгаа бол нөгөө хэсэг нь “Р.Бурмаа сайд тэр үгийг  бичсэн биш дээ” гэж өмөөрч байна. Гэхдээ л тэрээр Монгол улсын хамгийн чухал салбаруудын нэгийг удирдаж байгаа хүн шүү дээ. Тэгээд ч тэр өөрийн багаа бүрдүүлдэг, бүрдүүлсэн ч байгаа.

Ингээд бодохоор Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамыг ямаршуу удирдлагатай ямархуу мэдлэгтэй хүмүүс толгойлж байгаа нь харагдана.


Нөгөө талаас гадаадад импортолж, дотоодод экспортолдог сайдтай, биснес хийж яваа Хүнс, хөдөө аж ахуйн яаманд найдлага тавих эсэх нь нэлээд эргэлзээтэй.

Адаглаад бизнес гэдэг үгээ зөв бичиж чадахгүй байгаа яамныхан хүнс, хөдөө аж ахуйн салбарыг яг бизнес утгаар нь хөгжүүлнэ дээ. Ёстой нэг хүмүүсийн хэлдгээр Р.Бурмаа сайд будилсаар, бурсаар явна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zail chi(27.123.214.110) 2015 оны 07 сарын 17

Ichij uhmeer balai avgai daa

0  |  0
Top