Сүүлийн үед акулаас илүү аймшигт загасаар нэрлэгдэх болсон пирана загас Байгаль нуураас олджээ. Далай, тэнгисийн харх гэмээр энэ загасын шүд юуг ч тас таддаг бөгөөд биеэр жижиг ч олз уруугаа сүрэглэн дайрч аймшигтай шархдуулан зориг, зүрхийг нь мохоодог. Саяхан Байгаль нуурын зэргэлдээх Тася тосгоны Иван хэмээх нэгэн оршин суугч 30 см урт пирана загас барьжээ. Энэ нь энэ төрлийн загас дотроо томд тооцогдох бөгөөд Байгаль нуур орчим битгий хэл Орос даяар шуугиан тарьж байна. Ингээд уг загасыг мэргэжилтнүүд шинжлэхэд 29 см урт, 420 гр жинтэй байсан бөгөөд Сибирийн экологи, байгалийн нөөцийн хүрээлэнд шилжүүлжээ. Уг хүрээлэнгийн далайн ан амьтан судлаач, ахлах мэргэжилтэн Евгений Горлачёва энэ загасыг “Хүн, амьтан хоёрт хоёуланд аюултай аймшигт махчин араатан” хэмээн тодорхойлов. Түүний хэлснээр, энэ араатан ихэвчлэн 20 см урттай байдаг бөгөөд тун ховор ч 80 см урт байдаг аж. Мөн 80 см урт нь 1.5 кг жинтэй байдаг аж. Пирана загас ихэвчлэн сүргээрээ явдаг бөгөөд ийм загасны сүрэгтэй таарсан амьтан хормын дотор юу ч үгүй идүүлнэ. Евгений Горлачёва жишээ болгож “Пираны сүрэг цусанд маш мэдрэмтгий бөгөөд том загас уруу сүрэглэн дайраад 10-15секундын дотор бүрэн идэж дуусгадаг” гэж хэлэв. Юутай ч, анагаахын ухаанд харьцангуй сүүлд орж ирсэн ч гэсэн өргөн далайцтай судлагдаж буй уг загасыг харийн араатан гэх нь ч бий. Учир нь уг загас өлсөхөөрөө галзуу юм шиг болдог бөгөөд ямар ч нөхцөлд, тэр бүү хэл шавартай, булингартай бусад загас харж чадахгүй усанд ч олзоо харж чаддаг байна. Пирана загас Байгаль нуураас өмнө Амазон, Парагвай, Парана, Эссекуйбо, Колумб, Венесуэль, Гуяана, Бразил зэрэг төв болон Өмнөд Америкийн голоос олдож байжээ.
Сэтгэгдэл ( 2 )
udaxgyi mongold orj irex bxdaa
Аврага том загасруу сүрэг царцаа мэт бөөнөөрөө асар хурдтай дайраад өнгөрөхөд л зөвхөн араг яс нь үлддэг юм.