Монгол хүний нэр ашиглан 980 сая төгрөг завшжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 24

Өмнөд Солонгост саяхан нэгэн хэрэг илэрч дуулиан тариад байна. Тус улсын сагсан бөмбөгийн дээд лиг /Мажор Лиг/-ийн “Seoul SK Knights” хэмээх багийн ахлах дасгалжуулагч Мүүн Кюн Ын Монгол хүний нэр ашиглан луйвар хийж байжээ.

Тэрээр Өмнөд Солонгост ажилладаг нэгэн Монгол залуугийн нэр дээр бүртгэлтэй утсаар сагсан бөмбөгийн тоглолтод бооцоо тавьж, 570 гаруй сая вонн /манайхаар 980 орчим сая төгрөг/ луйвардсан гэж цагдаа нар мэдээлж байна. Ингэхдээ Мүүн Кюн Ын өөрийнхөө сагсан бөмбөгийн багийн тоглолтод бооцоо тавьдаг бөгөөд амжилттай тоглож буй тоглогчид болон тактикийг өөрийн дураар сольж багаа албаар хожигдуулдаг байжээ.

Мэдээж өөрийнх нь багийг хожно гэсэн бооцоо их тавигдсан үед иймэрхүү арга хэрэглэдэг байсан гэнэ. Мөн мэдээж өөрийнхөө багийг хожих, хожигдохыг мэддэг учраас зөв талд нь бооцоо тавьж олон саяыг халаасалдаг байжээ.

Дашрамд дурдахад, Өмнөд Солонгосын сагсан бөмбөгийн дээд лигийн “Seoul SK Knights” багийг “SK” групп эзэмшдэг бөгөөд энэ хэргийн улмаас уг групп болон Өмнөд Солонгосын сагсан бөмбөгийн дээд лигийн нэр хүнд ихэд унаад байна.

Одоогоор цагдаа нар энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд Мүүн Кюн Ын Өмнөд Солонгост ажилладаг Монгол залуугийн нэр дээр нээлгэсэн дээрх утасны дугаарыг хууль бусаар олж авсан уу аль эсвэл энэ утасны дугаарыг эзэмшдэг Монгол залууд мөнгө атгуулсан уу гэдэг тодорхойгүй байна.    

Э.Төгс  

  

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2015(103.26.193.187) 2015 оны 07 сарын 25

солонгос вьетнам гэсэн новшнуудаас болгоомжлох хэрэгтэй. [-X

0  |  0
Солонгосчууд зайл(202.131.244.82) 2015 оны 07 сарын 24

Хогийн новшнууд даа Солонгосчууд бол Монголчууд Хятадуудаас биш Солонгосчуудаас болгоомжилж байх хэрэгтэй дээ

0  |  0
SG(202.126.89.160) 2015 оны 07 сарын 24

Yag zev unen shaar shavhruu bolson Undesten. Hujaagaas dor

0  |  0
kkk.(202.126.89.164) 2015 оны 07 сарын 24

hun turluhtnii shaar shavhruu undesten. ene undestnees hunii sanaanaas garahgui buzar uil,shunag setgel gerdeg.

0  |  0
korea(103.26.194.228) 2015 оны 07 сарын 24

Sk iin sagsnii dasgaljuulagch bna daa medeege sain lavlaj shalgasnuu setgyylche

0  |  0
Top