“Кевин Костнерийн зөв байсан”

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 24

Орчуулбал Кевин Костнерийн зөв байсан хэмээх нэгэн мэдээлэлд дэлхий ертөнцөд үнэхээр усан галав юүлнэ гэсэн байна. Холливудын нэрт жүжигчин Кевин Костнерийн тоглосон “Усны ертөнц” киног санаж байна уу.

Шинжлэх ухааны уран зөгнөлт уг кинонд дэлхий ертөнцөд усан галав юүлж, усан дээр хот босгон амьдарч байсан хэсэг хүмүүс хуурай газар олохоор алсын их аялалд гардаг. Мөн хуурай газаргүй олон зуун жил өнгөрсний улмаас хүн-загасын эрлийз үүссэн байдаг тухай гардаг.

Тэгвэл “Кевин Костнерийн зөв байсан” хэмээх дээрх нийтлэлд дэлхий ертөнцөд яг ийм байдал үүсч, хүн-загас хүртэл бий болж магадгүй тухай зөгнөжээ. “Гэхдээ та нар бүү санаа зов. Хоёр тэрбум жилийн дараа ийм явдал болно” гэж эрдэмтэд хэллээ.

Доктор Бруно Духайме тэргүүтэй эрдэмтэд “Nature Geoscience” сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлдээ энэ тухай дурдаад, “Гурван тэрбум жилийн өмнө дэлхий бүхэлдээ усанд автсан байсан. Харин сүүлийн нэг тэрбум жилийн хугацаанд энэ байдал аажмаар арилж, хүн амьдарч болохоор болсон” гэж дэлхийн царцдасын түүхэн үечлэлд хийсэн судалгаагаар тогтоосноо мэдээллээ. Энэ судалгаагаар тэд 2.5 тэрбум жилийн өмнө далай тэнгисээс анх удаа хуурай газар товойн  гарч ирсэн бөгөөд энэ нь хуурай газрын анхны хэсэг байсан гэв.     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top