Манай урд хөрш Хятадын Нон Ёо Хуй хэмээх хүү олон нийтийн анхаарлыг маш ихээр татаж байна. Учир нь хүү яг муурынх шиг хачирхалтай ногоон нүдтэй бөгөөд энэ талаар 2009 онд анх ССТВ-ээр мэдээлж байжээ. Гэвч тухайн үед олон нийт болон эрдэмтдийн анхаарлыг гоц татаагүй юм. Харин одоо олон нийтийг гайхшруулах болсон шалтгаан нь хүү зөвхөн өвөрмөц өнгөтэй нүдтэй төдийгүй тас харанхуй орчинд ч юм харж чаддаг бөгөөд нүд рүү гэрэл тусгахаар яг муур болон хонь ямаа гэх мэт бусад амьтдынх шиг гэрэлтдэг болох нь илэрсэн явдал юм.
Сэтгэгдэл ( 0 )