”Хүн-чоно синдром” өвчин туссан Энэтхэгийн эгч дүү 3-т туслахыг уриалав

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 26

Хүн-чоно синдромыг тэрбумд ганцхан тохиолдох зүйл хэмээн эрдэмтэд үзэж байна. Энэтхэгийн 23, 18, 16-тай эгч дүү гурав өсөх тусам улам үслэг болж эхэлсэн бөгөөд энэ өвчнийг Хүн-чоно синдром гэдэг юм. Залуу охидууд боловч нүүр болон биеэрээ яг чоно шиг үслэг болсон тэднийг хүмүүс “Хүн чоно” гэх мэтчилэнгээр гоочилж байна. Эрдэмтдийн үзэж буйгаар энэхүү үс ихээр ургах процесс нь ааваас нь удамшсан байж магадгүй аж. Тэдний энэ эмгэгийг анагаах эм олж чадахгүй байгаа бөгөөд ганцхан аврал нь хүн нэг бүрийн 4500 еврогийн үнэтэй лазераар үс арилгах арга гэнэ. Гэвч тэдэнд ийм их мөнгө хараахан байхгүй байгаа юм. Охидын ээж нь өөр ямар нэгэн эмчилгээ, арга чарга байгаа бол туршиж үзэхээсээ татгалзахгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Энэ гэр бүл нь нийт долоон охинтой бөгөөд азаар үлдсэн дөрөв нь хэвийн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(92.105.180.218) 2015 оны 07 сарын 26

omnod amerikt iim ger bul mash oolon. tednii amidarliin tuhai bur Tom hemjeenii barimtat Kino hiigdsen. suuliin 150-200 jiliin amidral iaj ur huuhded ni udamshij baigaag haruulsan.

0  |  0
Top