Хятадын Засгийн газар яагаад Чингис Хааныг нуун дарагдуулахыг оролдоно вэ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 27

-Британийн хэвлэлүүд Хятадын үйлдэлд маш их шүүмжлэлтэй хандаж байна-


Британийн “Би-Би-Си” агентлагаас мэдээлснээр Хятадын эрх баригчид саяхан Өвөр Монголд саатуулагдаад байсан гадаадын 20 жуулчинг хөөн гаргажээ. Тэдгээр 20 жуулчны 9 нь Британийн иргэн байсан аж. Жуулчдыг 7 сарын 10-нд Хятадын эртний хотоор аялж байхдаа “террорист” шинжтэй хориотой кино үзсэнд буруутган саяхныг хүртэл саатуулж байгаад хөөн гаргажээ. Харин жуулчид “Болсон явдал буруу ойлголт байсан, бид “Чингис Хаан”-ы тухай баримтад кино л үзсэн” гэж хэлсэн юм. Ингэхдээ Британийн 9 жуулчны 2 нь зочид буудлынхаа өрөөнд “Чингис Хаан” үзсэн бөгөөд  нөгөө 18 жуулчинг тэдний хамт хөөн гаргасан аж.

20 жуулчны 9 нь Британи, 10 нь Өмнөд Африк, 1 нь Энэтхэгийн иргэн байсан бөгөөд “Аяллын энэ баг “Эртний Хятадаар аялах” хөтөлбөрийн дагуу Хятадад 47 хоногийн хугацаатай аялахаар ирсэн” гэж Өмнөд Африкийн “Gift of the Givers” ТББ хэлсэн байна. Түүнчлэн тэдний гар утсыг хурааж, Элчин сайдын яамны ажилтан, өмгөөлөгч зэрэг хүнтэй уулзуулахгүйгээр хорьсон байна. Хятадын “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, “Хоёр жуулчин эхлээд зочид буудлын өрөөндөө терроризмыг сурталчилсан Чингис Хааны тухай баримтат кино үзсэн.

Дараа нь тэдэн дээр өөр жуулчид очиж уг баримтат киног үзсэн. Энэ бол терроризмыг сурталчилсан видео бусдад түгээсэн явдал” гэж хэлжээ. Британийн 2 жуулчин буюу эхнэр, нөхөр Тахира Жейкобс, Хоосайн Жейкобс нар  дээр Өмнөд Африкийн болон Энэтхэгийн жуулчин очиж, Чингис Хааны киног үзсэн бололтой. Тиймээс л тэднийг Чингис Хааныг сурталчилсан гэж үзсэн байх. Магадгүй тэдэн дээр зөвхөн Британийн жуулчид л очиж, Өмнөд Африк юм уу Энэтхэгийн жуулчин очоогүй бол тэд хоригдохгүй байсан байх.

Британийн “Гуардиан” агентлагаас мэдээлснээр дээрх Чингис Хааны баримтат киног “Би-Би-Си” агентлаг бүтээжээ.  Тэгэхээр энэ бүтээл Британийн иргэдэд чөлөөтэй гэдгийг Хятад Улс наанаа хэлээгүй ч цаанаа хүлээн зөвшөөрсөн нь нэгэнт илэрхий болсон зүйл. Харин XIII зууны үеийн киног терроризмыг сурталчилсан хэмээж цаашлаад глобалчлагдаж, бүх юм чөлөөтэй болсон өнөө үед ийнхүү бусдад түгээсэн гэж буруутгасанд жуулчид ихээхэн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм. Жуулчид мөн “Биднийг шашин шүтлэгээр буруутгаагүй байлтай, бид христ, муслим, хиндийн шашинтнууд хэмээгээд өмнө нь хамтдаа олон ч орноор аялж байлаа” гэжээ.

Мөн баривчлагдахынхаа өмнө өдөр Өвөр Монголын Ордост байх Чингис Хааны бунханд зочилсон гэж хэлсэн юм. Тэгэхээр Британийн жуулчдыг ганц Чингис Хааны киноноос бус Өмнөд Африк, Энэтхэгийн жуулчинд Чингис Хааны бунханг үзүүлж сурталчилсан гэж давхар үзсэн бололтой. Юутай ч, цагдаа нар тэдний “хэргийг уучиллаа” гэж Хятадын хэвлэлд дурдсанчлан суллагдсан жуулчид “өршөөгдсөн” ч өршөөгдөөгүй хүн шиг Хятадаас хөөгдсөн юм.  

Э.Төгс

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хийрхэл(202.72.245.122) 2015 оны 07 сарын 27

Хятадын Засгийн газар яагаад Чингис Хааныг нуун дарагдуулахыг оролдоно вэ гарчигтай санал нийлэхгүй байна. Бид нар ”Чингис” хаан гэж чанга хэлж чаддаггүй байсан цаг үед Өвөрмонголын Ордосчууд Чингисийн онгоныг 800-ны тэртээгээс авч явж тахиж тайллага хийсээр өнөөдрийг хүрч ирсэн байдаг. Дааганаас унаж ... гэж үг байдагсан.

0  |  0
setgegdel(124.43.20.113) 2015 оны 07 сарын 27

hudlaa medeelel oruulahaa boli

0  |  0
Top