ОУОХ-ыг олон хүний цус үзэх эсэхийг харах л үлдлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 27

Сүсэг бишрэлдээ үнэнч, тэрнийгээ батлахын тулд юу ч хийж мэдэх хүмүүс бол Түвдүүд. Тийм гэдгээ ч баталсан. Бээжингийн эрх баригчдыг олон арван жил эсэргүүцэж аргаа барсан Түвдүүд 2008 оны Бээжингийн зуны олимпийн наадмын өмнө эсэргүүцлийн дээд хэлбэрээ үзүүлж өөрсдийгөө амьдаар нь шатаасан. Ийм дээрээ тулсан гэж бодохоор үлдэж буй элэг нэгтнүүдийнхээ төлөө тэдний хийж байгаа үйлдлийг “зөв” гэлтэй ч хэт туйлшрагч хэсэг бүлэг лам нарын үйлдэл бусдад “халдварлаж” байгаа нь даанч харамсмаар. Зориг, зүрх нь ид буцалж яваа залуу лам нар ихэвчлэн “зулын гол”-ын золиос болж байна.

Гэхдээ тэднийг өөрсдийгөө амьдаар нь шатаа гэж шахахаас илүүтэй залуу хүний гэнэн, юунаас ч айдаггүй, баатар болохыг хүссэн занг ашиглаж байна. Эртнээс нааш хүн төрөлхтний хамгийн аймшигт яргалал бол АМЬДААР НЬ ШАТААХ. Хүн төрөлхтний бүдүүлэг байх үед үүссэн энэ тамлал гол төлөв шашны мунхралтай холбоотой бөгөөд шатсанаар ариусч, сүнс нь “тэнгэр”-т оддог гэдэг сургаальтай. Нөгөө талдаа хамгийн аймшигт энэ тамлалыг шашны мунхагтнууд бусдыгаа хамгийн аймшигтайгаар зовоож хөнөөхийн тулд ашиглаж байсан.

2008 оны Бээжингийн олимпийн наадмын үеэс хүчээ авсан зулын гол болох явдлыг хэн нэгэн цаанаас нь тасалдуулчихгүйн тулд үе үе зохион байгуулаад байна уу ямартай ч Түвдэд байсхийгээд л гарж байна. Одоо үүнээс Түвдүүд өөрсдөө ч айж байна. Түвдүүд яагаад айгаад байна вэ? уг нь зулын гол болох нь тухайн хүний өөрийн эрхийн асуудал. Эсвэл бусдыгаа шатахыг уриалж өөрийгөө амьдаар нь шатааж буй элэг нэгтнийнхээ үйлдэлд санаа зовоод байна уу. Юутай ч, аль 2022 оны олимпийн наадмын өмнө одоо Түвдүүд айж, дуулиан дэгдээгээд байна. Тэд Олон Улсын Олимпийн Хороо /ОУОХ/-г 2022 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөнөөс Хятадыг авч хаяхыг уриалав. Хятадад Түвд гэлтгүй Өвөр Монгол, Шинжаан Уйгур зэрэг үндэстний цөөнхийн төлөөллөөс бүрдсэн идэвхтнүүдэд ОУОХ-д хандаад байна. Учир нь ирэх баасан гариг буюу 7 сарын 31-нд Малайзын нийслэл Куала-Лумпурт 2022 оны өвлийн олимпийн наадмыг зохион явуулах орны нэрийг ОУОХ зарлах юм. 2022 оны өвлийн олимпийн наадмыг зохион явуулах өрсөлдөөнд олон орон өрсөлдсөн ч одоо Хятадын Бээжин, Казахстаны Алматы хот тунаж үлдээд байна. Өөрөөр хэлбэл, ирэх баасан гаригт энэ хоёр хотын аль нэг нь ялалт байгуулж, зохион явуулах эрх хавна. Хэрвээ ОУОХ дээрх хүсэлтийг хүлээн авбал Алматы өрсөлдөгчгүйгээр ялна. Харин Бээжин зохион байгуулах эрх авбал 2008 оны үйл явдал давтагдана гэхээс Түвд, Өвөр Монгол, Шинжаан Уйгурынхан санаа зовж байна.

Учир нь 2008 онд дан ганц Түвд бус Өвөр Монгол, Шинжаан-Уйгурт Хятадыг эсэргүүцэж цөөнгүй хүн өөрийгөө зулын гол болгосон. Тэд 2022 оны өвлийн олимпийн наадамтай холбоотойгоор 2008 оных шиг дахин олныг хамарсан өөрийгөө шатаах үзэгдэл газар авах вий гэхээс эмээж байгаа бөгөөд энэ удаад 2008 оных шиг байхгүй гэхээс зүрхшээж байна. 

Иймэрхүү Хятадад болох олон улсын шинж чанартай үйл явдлын өмнө Бээжингийн бодлогыг эсэргүүцсэн үндэстний цөөнхийн үйлдэл дээд цэгтээ хүрдэг бөгөөд 2022 онд өөрийгөө хянах чадваргүй болтлоо хэт хөөрөгдсөн лам хувраг болон үндэстний цөөнхийнхөн “үй олноороо” өөрсдийгөө шатааж болзошгүй. Хятадын үндэстний цөөнхийнхөн ОУОХ-д хаягласан нээлттэй захиандаа “2015 онд одоо Түвд, Өвөр Монгол, Шинжаан-Уйгурт байдал 2008 оныхоос хол илүү дордсон. Хоригдож, сураггүй болсон хүмүүсийн тоо барагдаж, гүйцэгдэхээ байлаа. Энэ сарын эхээр л гэхэд Шинжаан-Уйгурт 200 гаруй хүний эрхийн өмгөөлөгчдийг барьж хорилоо. Шинжаан муж /уйгур, муслимууд давамгайлсан алс өрнөдийн муж/-ид Рамадан сар /муслимын шашинтнуудын заавал тэмдэглэдэг ариун баяр/-ыг хүртэл тэмдэглэхийг хориглолоо” гэжээ. 

Рамадан сарыг тэмдэглэхийг хориглох нь муслимын шашинтнуудын хувьд байж боломгүй үйлдэл ба дайны тулаан, бослого мөргөлдөөнд  нэрвэгдсэн муслимын шашинтай орнуудад ч бүтэн сар үргэлжилдэг дээрх баярыг тэмдэглэхийг хориглодоггүй ба босогчид энэ баярын үеэр галаа зогсоож, халдлага дайралт хийдэггүй.  Юутай ч, Түвдийн лам нар “Дахин цуст олимп хэрэггүй, 2022 онд Бээжинд олимп битгий болоосой” гэж цасан цагаан олимп бус цусан улаан олимп хийлгэхгүйн төлөө тэмцэж байна.

Э.Төгс

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uher mongol(50.159.103.242) 2015 оны 07 сарын 27

Udahgui bid bas hyatadiin dagvar uls bolood ingeed shataad l duusah baih daa uher mongolchuud aa

0  |  0
dabaadulam garjid(202.55.180.8) 2015 оны 07 сарын 27

xuu meni xuniig uxbel uxej baig gej tablagch xun xamgiin adgiin xun shuu burxan xarj baigaa shuu

0  |  0
МОНГОЛЧУУД ГЭГЭЭР(112.72.6.30) 2015 оны 07 сарын 27

ӨГӨР ТӨВДҮҮД БУРАНГУЙ ШАШИНДАА МАНСУУРАН МУНХАРЧ, ТҮҮНИЙГЭЭ ЗАНАБАЗАР МЭТЭЭР НЬ ДАМЖУУЛАН МОНГОЛД ХАЛДААЖ, БАС ӨӨРТЭЙГЭЭ АДИЛХАН МӨХӨӨХ САНАА ӨВӨРЛӨЖ БАЙХ ХООРОНД НЬ ХЯТАД ЛУУ ТӨВДИЙГ АЛГУУР БАЗСААР БАЙГААД ЗАЛГИЖ ОРХИСОН ДОО. ОДОО ТЭД ХЭДИЙ ТИЙЧЛЭВЧ НЭМЭРГҮЙ БИЗ ДЭЭ.

0  |  0
bi(103.229.120.209) 2015 оны 07 сарын 27

Uheh dirtai bol uhne biz. Hend hamaa bnaa

0  |  0
Top