Японд саяхны нэг өдөр үл мэдэгдэх 10 биет тэнгэрт үзэгдээд өнгөрчээ. Японы Осака хотын тэнгэрт үзэгдсэн энэхүү 10 биет нь цагаан өнгөтэй агаарын бөмбөлөг шиг харагдсан бөгөөд “нисч буй” тэднийг дүрсийг нэгэн хүн азаар гэрэл зургийн хальснаа буулгасан байна.
Осака хотын үйлдвэрийн бүсийн дээр үзэгдсэн бөгөөд албаны хүмүүс энэ талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Тиймээс дээрх 10 биетийг харийн сансрын хөлөг гэж үзэх хүмүүс олон байна.
Гэхдээ бас гялгар уут, Хятадын дэнлүү, цаг уурын бөмбөлөг гэж үзэх хүмүүс байна. Гэхдээ яагаад заавал бөмбөгөр, тэгээд бас цагаан өнгөтэй, 10 ширхэг гэж хэмээн эргэлзэх хүмүүс байгаа юм. Юутай ч, үүнээс өмнө өнгөрөгч зургадугаар сард Нидерландад, тавдугаар сард Британид харь гаригийнхны нисдэг таваг үзэгдсэн гэсэн мэдээлэл тархаж байсан юм.
Сэтгэгдэл ( 4 )
Эдгээрээс 7 нь Долоон бурхан одны байрлалттай төстэй юм
10-н гялгар уут нэг ор ингээд хийсэхгүй байлгүй.
Нэг бол харийн хөлөг, нэг бол гялгар уут агаарын бөмбөлөг гэх...Хамгийн гол нь ямар хурдтай явсан нь чухал биз дээ. Харийн хөлөг байсан юм бол гэрлийн хурдаар явах, гялгар уут бол хаашаа ч хамаагүй хийссэн байдалтай байна биз дээ айн. Ойлгомжгүй л мэдээ байна даа
1 нь бусдыгаа чиглүүлж яваа юм шиг харагдаж байна