Өнгөрөгч баасан гаригт Малайзын нийслэл Куала-Лумпурт Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ 2022 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хотын нэрийг зарлаж Хятадын Бээжин хот ялалт байгууллаа. Ингэснээр 2008 оноос хойш 14 жилийн дараа Бээжинд дахин олимп болох нь. Гэхдээ өвлийн олимп. 2022 оны эрхийг олж авснаар Хятадын нийслэл Бээжин хоёр олимп хоёулаа буюу өвөл, зуны олимпийг зохион байгуулсан анхны хот болох юм.
Юутай ч, 2022 оны өвлийн олимпийн наадмын эцсийн шалгаруулалтад Хятадын Бээжин, Казахстаны Алматы хот тунаж үлдээд байснаас ийнхүү Бээжин ялалт байгуулсан юм. Уг нь энэ өрсөлдөөнд Бээжин, Алматыгаас гадна Норвегийн Осло хот байсан юм. Гэсэн ч Осло хот 2014 оны 10 сард өрсөлдөөнөөс нэрээ татсан юм. Хэдийгээр эцсийн сонгон шалгаруулалтаас Хятадыг нэрийг хасахыг Түвдийн лам нар уриалж, ОУОХ-д хандсан ч тэдний хүсэл талаар болж Хятад ялалт байгуулав. Хятадын харьяанд байдаг Түвд, Өвөр Монгол, Шинжаан-Уйгурын идэвхтнүүд нэгдэн ОУОХ-д нээлттэй захидал илгээн 2022 оны олимпийн наадмын үеэр 2008 оных шиг цус асгаруулсан үйл явдал давтагдах вий хэмээн сэрэмжлүүлсэн.
2008 оны олимпийн өмнө Хятадыг эсэргүүцэгч Түвдийн лам нар энэ наадмыг хийлгэхгүй байхыг олон улсаас хүсч өөрсдийгөө амьдаар нь шатаасан. Түүнээс хойш Хятадыг эсэргүүцэгч Түвд лам нарын дунд олон улсын өмнө өөрсдийгөө “зулын гол” болгох үзэгдэл газар авч байв. Харин намжаад буй энэ үзэгдэл 2022 оны өвлийн олимпийн наадмын үеэр сэдэрч магадгүй аж.
Юутай ч, сүүлийн жилүүдэд олон улс дахь байр суурь өсч, эдийн засгийн үсрэнгүй хурдаар урагшилж буй Хятад улс нэр нөлөө болон олимпийн наадамд зориулж буй хөрөнгөөрөө ч тэр үү 2022 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авч, Түвд лам нар тэр үеэр “таслан зогсоох” арга хэмжээгээ үргэжлүүлэхээр болов.
Сэтгэгдэл ( 2 )
2022 оны өвлийн олимпийг ядаж гүүглдээд үзээч хятад гэж байгаа ш дээ. чи харин мэдээллээ зөв сонсч, харж үзэж бай согтуу байсан юм уу.
UVN HYTAD TV EER KAZGACTANUUD OBLIIN OLIMFIIN ERXIIG ABCAN GEE BIZ DEE MEDEELLEE ZOB YBUULAACH