Хотын залуусаа эр хүн биш гэж сурталчилсан Монгол Улс

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 03

Гаднынханд бүдүүлэг гэгддэг нүүдэлчин амьдралаас салж их хотын соёлт амьдралд хэдийнэ орсон гэдгээ гайхуулах дуртай Монгол Улсын Засгийн газрын нэгэн албан ёсны хуудаст “Quarter of a million still live the life of ”real men’” буюу “Нэг сая хүний 250 мянга нь одоо болтол "жинхэнэ эрчүүд"-ийн амьдралаар амьдарч байна” хэмээх гарчигтай мэдээлэл байна. “Mongolianconsulate.org” буюу Индонез дахь Монголын консулын газрын албан ёсны цахим хуудаст байх энэ мэдээлэл рүү ороход Зүүн хойд Азийн Монгол Улс нь Орос, Хятадын хооронд оршдог далайд гарцгүй орон гэдгийг дурдаад ердөө 2.7 сая хүн амтай хэмээжээ. 3 сая дахь иргэнээ өлгийдөн аваад бүтэн жилийн нүүр үзэх гэж байгааг Монгол Улсыг аль 2013 онд 2 сая 839 мянган хүн амтай байгааг Дэлхийн Банк тогтоосон байдаг. Түүнчлэн сая хол давсан иргэнтэй нийслэл Улаанбаатарт 1 сая орчим хүн амьдардаг хэмээгээд хүн амынх нь 40 орчим хувь нь хөдөө орон нутагт амьдарч мал малладаг гэжээ. Харин дээрх гарчиг хөдөө мал малладаггүй, хотод амьдардаг эрчүүд жинхэнэ эр хүн биш гэж ойлгогдож,  хотын эрчүүдээ доромжилсонутгатай болжээ.


 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.242.242.51) 2015 оны 08 сарын 03

энэ гэрэл мэдээллийнхээ утгыг ойлгоогүй яана даа

0  |  0
Гэрэл(203.194.114.92) 2015 оны 08 сарын 03

”real men” гэдгийн утга эр хүн биш, жинэхэнэ хүн үиг амьдарч байна гэсэн үг шүү дээ. man -men шгээр эр хүн -эрчүүд гэсэн үг төдийгүй хүн -хүн төрөлхтөн гэдэг үгийг илэрхийлдэг. Эхийн утгаас хамаарч орчуулна шүү дээ.

0  |  0
Top