Даши Намдаков хуриманд хамгийн их уригдсан хүнээр тодров

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 04

Дэлхийн 25 орны музейд өөрийнхөө бүтээлийг байрлуулж чадсан Буриадын алдарт уран барималч Даши Намдаковыг Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэл жилийн хамгийн их хуриманд уригдсан хүнээр тодруулав.

Олон улсад нэрд гарсан түүнийг Оросын алдартнууд хуримандаа байлгах нь нэр төрийн хэрэг гэж үздэг бололтой. Нөгөө талаас бүтээсэн баримал болгон нь өөрийн гэсэн өнгө аястай, дахин давтагдашгүй байдаг бөгөөд ийм хосгүй бүтээлээ тэрбээр “гарынхаа салаагаар урсгах” адил хурдан хийдэг. Тиймдээ ч түүний барималууд тоогоо алдсан. Алдартнууд түүнтэй танилцаж барималаас нь худалдан авах зорилгоор хуримандаа урьдаг бололтой. Эсвэл өгөөмөр нь дэндсэн Даши Намдаков хуримын эздэд барималаасаа бэлэглэдэг байж болох юм.

Юутай ч, Даши хамгийн сүүлд буюу 8 сарын 1-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хуриманд оролцжээ. Сочи хотноо болсон энэхүү тансаг хуриманд Владимир Путин өөрийн биеэр оролцсон бөгөөд түүний туслах Дмитрий Песков хуриман дээрээ 620,000 ам.долларын цаг зүүсэн байсан гэхээр ямаршуу тансаг хурим болж өнгөрсөн нь тодорхой. Оросын хэвлэлүүдээр Дмитрий Песковыг хэрхэн ийм үнэтэй цаг зүүв гэх мэтээр шуугьж байна.

Юутай ч, далайн эрэг дээрх Оросын олимпийн мөрөөдлийн хот Сочид өдгөө 47 настай Д.Песков уран гулгалтын олимпийн аварга, 40 настай Татьяна Навка гэр бүл болов. Дашрамд дурдахад, Даши Намдаков саяхан хэд хэдэн бүтээлээс бүрдсэн цуглуулга 11 сая рублиэр худалдсан юм.     

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Билгээ(27.123.214.113) 2015 оны 08 сарын 04

Яасан муу орчуулга вэ? Юутай ч, дашрамд дурдахад гэх мэт сул үг ихтэй юм

0  |  0
Top